“Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Эрүүл Мэндийн Салбарын ААНБ-ууд ЧУТ-ны ISO9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүллээ.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын ААНБ-уудыг оролцуулан хэрэгжсэн Чанарын удирдлагын тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд маань Стандарт, Хэмжилзүйн Газрын баталгаажуулалтад амжилттай хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.

Уг хөтөлбөр нь аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах үндсэн зорилготойгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын жанжин манлайллын дэмжлэгтэйгээр эхэлсэн билээ. 16 сар үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт аймгийн Эрүүл Мэндийн Газар, Цээнэ эмнэлэг, Энх-Уламжлал эмнэлэг, Энхийн-Тун эмийн сан хамрагдаж чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийг зохион байгуулагч OBSERVE Consulting ЗҮБ-аас тэтгэлэгүүдээ хүлээн аваад байна.

Уг хөтөлбөрт хамтран ажилласан байгууллагууд, түүний удирдлага, төслийн багт ажилласан багийн гишүүд, байгууллагын нийт ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх өндөр хариуцлагатай ажил үйлсэд нь өрнүүн амжилт хүсье.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter