“Чанар-н Философи”

Чанар? Чанар гэж юу вэ? Та, бид чанарыг хэр мэддэг юм бол? Чанар хаана, юунд оршдог юм бол? Чанар хэрхэн бүтээгддэг юм бол? Ихэнх хүмүүс, Чанарыг дан ганц бүтээгдэхүүний эсвэл үйлчилгээний хэрэглээтэй холбож ойлгодог байж болох юм. Гэвч зөвхөн тийм бишээ. Энэ бол та бидний өдөр тутмын ажил хэрэг, бизнесийн харилцаа, тэр бүү хэл хувь хүн хоорондоо харилцаа, ахуй амьдралд ч байнга салшгүй, байж байдаг ухамсрын түвшний ойлголт ажээ. Энэ ухамсрын түвшний ойлголт бэхжсэн газарт л чанар бий болдог. Өнөө цагийн Монгол хүн бүр, мөн бизнесийн удирдагчдын хувьд үүнийг ойлгох хэрэгтэй болсон. Чанарыг бүтээгч байх нь сонголт биш, харин “зайлшгүй” юм. Менежментийн зөвлөх Д.Отгонбатын “Чанарын философи” ном нь танд чанарт нэвтрэхэд тань туслах болно.

Ном маань хэвлэгдэн худалдаанд гарлаа. 2020 оны 12 сарын 20 ны өдрийг дуустал нээлтийн 20% хөнгөлөлттэй үнээр хүргэж эхэллээ.

Захиалгын сувгууд: 💻Booklo.mn (https://booklo.mn/books/detail/1094)

☎️ +976 88221881

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Сошиал холбоос

Мэдээлэл

МЕНТОРИНГ V ХӨТӨЛБӨР

Бизнесийн удирдагчид, Энтрепренёруудын, хувь хүний хөгжил, бизнесийн удирдлага, нийгмийн манлайлалын ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн ОБЗЕРВ Менторинг хөтөлбөрийн 5 дахь ээлж шинэчлэгдсэн хувилбартайгаар эхлэхээр бүртгэлээ нээж байна. 📢💡 Хөтөлбөр 4 удаа амжилттай зохион байгуулагдаж 53 төгсөгчдийн сүлжээ үүсгэжээ.📍Энэ удаагийн хөтөлбөрт, бизнесийн удирдлага, нийгмийн манлайлал, менежментийн арвин туршлага бүхий 11 хүндэт ментор оролцох бөгөөд нэг оролцогч өөрийн сонголтоор 3-6 ментор сонгох боломжийг олгож байгаа онцлогтой. 🗓Үргэлжлэх хугацаа: 3 сар (2020.11.06-2021.02.05)Нэг менторт оноогдох оролцогчдын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

дэлгэрэнгүй »

БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТЫН ТУХАЙ

Баталгаажуулалт гэж юу вэ? Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй байгууллага энэхүү хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцоогоо эрх бүхий, хөндлөнгийн үнэлгээ аудитын байгууллагаар үнэлүүлж, нотолгоожуулах үйл ажиллагааг баталгаажуулалт (certification)гэдэг.
Баталгаажуулалт заавал хийлгэх ёстой юу? Ихэнх тохиолдолд баталгаажуулалтын аудит нь сайн шинжтэй. Харин тухайн байгууллагын харилцагч, хамтрагч, эсвэл эрх бүхий талаас баталгаажуулалтыг ЗААВАЛ хийлгэхийг шаардлага болгож болно.
Баталгаажуулалт ямар үр ашигтай вэ? – Баталгаажуулалт нь байгууллагад хэд хэдэн шууд болон шууд бус үр нөлөөг авчирдаг. Үүнд: Байгууллагын бүх түвшинд удирдлагын тогтолцоондоо ач холбогдол өгч татагдах орох явдал дээшилдэг. Харилцагч, хэрэглэгч, түншүүд, ажилтанууд бусад сонирхогч талуудад байгууллагын тогтвортой байдлын талаарх итгэл үнэмшилийг нэмэгдүүлдэг.
Баталгаажуулалтыг хэн хийдэг вэ? – Баталгаажуулалтыг өөрийн чадавхиа нотлож эрх бүхий итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл (accreditation) авсан (ISO17021 стандартыг хангаж) байгууллага гүйцэтгэх ёстой. Харин аудитын үйл ажиллагаанд мөн чадамж бүхий аудиторыг томилон ажиллуулах үүрэгийг баталгаажуулалтын байгууллага хүлээдэг.
Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага ямар үүрэг хүлээх вэ?- Баталгаажуулалт хийлгэж гэрчилгээжсэн байгууллага хэдэн хэдэн гол үүгийг хүлээдэг. Үүнд: Жил бүр эсвэл тохиролцсон хугацаанд магадлан аудитыг хүлээн авах, Баталгаажуулалтын байгууллагын зөвшөөрсөн хүрээнд баталгаажуулалтын тэмдэг, худалдааны тэмдэгийг ашиглах, Холбогдох хуулийн болон бусад шаардлагууддаа нийцэж ажиллах, Баталгаажуулалтын хүрээнд хүлээсэн бусад үүргээ биелүүлэх
Баталгаажуулалтын хугацаа: Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын хугацаа 3 жил байдаг бөгөөд жил бүр эсвэл тохирсон хугацааны давтамжтайгаар магадлан аудит явагдах ёстой.
Баталгаажуулалтын үнэ: Баталгаажуулалтын үйлчилгээний үнэ нь тухайн баталгаажуулалтын байгууллагаасаа болон ажиллаж буй бүс нутаг, улс орны ерөнхий үнийн түвшингээс хамаарч харилцан адилгүй байдаг. Логикын хувьд, илүү чанартай, нэр хүндтай, туршлагатай, ур чадвартай үнэтэй аудиторыг ажиллуулдаг баталгаажуулалтын байгууллага илүү үнэтэй, харин итгэжлэл нь тодорхой бус (заримдаа бүр итгэмжлэгдсэн эсэх нь эргэлзээтэй), туршлага багатай, хямд үнэтэй аудиторыг санал болгож буй баталгаажуулалтын байгууллагын үнэ хямдавтар байдаг. Заримдаа ямар стандартаасаа хамаараад үнэ нь янз бүр байх нь ч бий. Харин тухайн байгууллагын хувьд баталгаажуулалтын аудитыг хийлгэхэд гарах зардал нь тухайн байгууллагын ажилладаг салбар (салбарын эрсдэл ялгаатай учраас), Байгууллагын хүний тоо, байгууллагын үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал зэргээс хамаарч харилцан адилгүй тогтоогддог. Аудит нь өөрөө сайн дурын үйлчилгээ, байгууллага өөрөө сайн дураараа энэ үйлчилгээг авч байгаа тул мэдээж тухайн аудитыг явуулахад ажиллаж буй аудиторын аялал болон замын зардлыг аудит хүлээн авч буй тал хариуцах ёстой байдаг.

дэлгэрэнгүй »