ХАРИЛЦАГЧИЙН ЦАГ: “ЭХУТ ISO50001:2018 СТАНДАРТ, ТҮҮНИЙ ДАВУУ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ”

Монгол улс 2015 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлан эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тодорхойлсны дагуу 130 гаруй томоохон аж ахуйн нэгж байгууллагууд Эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт, үр ашгийг бий болгохоор зорин ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан бид үүрэг хүлээсэн хэрэглэгч нартаа зориулан “ХАРИЛЦАГЧИЙН ЦАГ” уулзалтаар “ЭРЧИМ ХҮЧНИЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO50001:2018 СТАНДАРТ, ТҮҮНИЙ ДАВУУ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ” сэдвээр ярилцах гэж байна.

Харилцагчийн цаг нь бизнесийн удирдлагын олон сэдэв, агуулгаар мэргэжлийн зөвлөхтэй шууд харилцан мэдлэг мэдээлэл, зөвлөмж авах боломжтой суваг юм.

Уулзалтын агуулга:

  • Эрчим хүчний удирдлагын тогтолцооны үүсэл, хөгжил
  • Эрчим хүчний удирдлагын тогтолцооны багц стандартууд ба ISO 50001 стандарт гэж юу вэ?
  • Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001:2018 стандартыг нэвтрүүлэхийн давуу тал, ач холбогдол

ХЭЗЭЭ: Баасан гариг бүрийн ⏰ 14:00 цагт

ХААНА: ZOOM ашиглан онлайн байдлаар явагдана.

Уулзалт бүрийн тухайлсан сэдвийг бид 7 хоногийн эхэнд товлож, нийтэд зарлана.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд ХҮССЭН ХҮН БҮРД нээлттэй

Та бүхэн ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. 

Лавлагаа мэдээллийг: 9916-1937 утсаар авна уу.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter