ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын 10 жилийн ой болж өндөрлөлөө.

Бид Монгол улсад тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээ хэмээх үйлчилгээний нэгэн шинэ салбарыг анхлан  үүсгэн хөгжүүлж энэ салбараа нэр төртэйгээр манлайлж, ажлын чанар, үр дүн, хариуцлага, ёс зүйт байдлын үлгэр жишээ болж түүчээлэн ажилласаар 10 он улирчээ.

10 жилийн ойгоо бид “Beyond Loyalty” уриан дор Талархал & Танилцуулга 2 бүлэгтэйгээр биднийг дэмжиж, бидэнд итгэж харилцаж ирсэн харилцагч, Үйлчлүүлэгч, хамтран ажилладаг түнш байгууллага, зөвлөхүүд, менторуудынхаа хамт  ёслол бөгөөд утга учир төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний урилгыг хүлээн авч ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж бидний хөөр баярыг хуваалцсан нийт харилцагч, үйлчлүүлэгч, суралцагч, зөвлөхүүд, менторууд, түншүүддээ дахин талархал илэрхийлье.

Ойн арга хэмжээний Талархал бүлэгт бид зарим онцгой харилцагч нартаа тухайлан талархаж, онцлог өргөмжлөлийг 1,000,000 төгрөгийн Үйлчилгээний эрхийн хамт гардууллаа. Олон жил тууштай хамтран ажилласан “Үнэнч харилцагч” өргөмжлөлөөр,  “Жүр-Үр” ХХК, “Клин Энержи” ХХК,  “Чанарын удирдлагыг дэмжих хөтөлбөрийн онцгой харилцагч” өргөмжлөлөөр “Монос Фарм” ХХК, “Олон чиглэлд хамтран ажилладаг хурдтай хөгжигч харилцагч” өргөмжлөлөөр “Премиум Групп”, “Онцгой төсөл хэрэгжүүлэгч” өргөмжлөлөөр ISO50001 хэрэгжүүлсэн Тэсо Группын “Милко” ХХК, “Давагдашгүй хүчин зүйлсийг хамт давсан харилцагч” өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн “Говь” ХК, “Хугацаандаа амжилттай дууссан төсөл” өргөмжлөлөөр “Таван Богд Солюшнс” ХХК талархал илэрхийлсэн ба дахин баяр хүргэе.

Ойн арга хэмжээний нөгөө талд өөрийн хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах ширээ засаж нийт 6 аж ахуй нэгж оролцсон. Үүнд номын онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээний “BookLo”, мөөг тариалал, худалдаа түүний кластер системийг санал болгож буй “Мөөжиг Органик”, өв соёлыг шингээн үндэсний хувцас, хэрэгсэл үйлвэрлэгч “Маяара” брэнд, эхийн сэтгэлээр урладаг хүүхдийн хувцасны “Үр минь” брэнд, орчин үеийн загварыг тусгна урладаг малгай түүний хослолын үйлдвэрлэл болох “Моод Коллекшн”, тансаг үнэрийг түгээдэг “Аригун” лааны брэнд багтаж байна.

Дотоодын зөвлөх, сургагч багш нараасаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргасан амжилт, бүтээлүүдийг үнэлэн шилдэгүүдийг шагнан урамшууллаа. ХХААХҮ яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Д.Мөнхбаяр, ХХААХҮ яамны “Жуух бичиг”-ээр А.Эрдэнэчимэг, ХНХ яамны “Хөдөлмөрийн Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Ж.Мөнхтунгалаг, “Шилдэг хамтын ажиллагаатай” зөвлөхөөр Хүнсний Аюулгүй байдал хариуцсан зөвлөх А.Эрдэнэчимэг, дотоод журмаар үнэлдэг “100% efficiency” гүйцэтгэлтэй зөвлөхөөр Хүнсний Аюулгүй байдлын зөвлөх Г.Золзаяа нар шалгарлаа.

Ойн арга хэмжээний Танилцуулга хэмээх сүүлийн хагаст бид Customer Experience буюу Хэрэглэгчийн тусгай хэрэгцээг таньж ойлгосны үндсэн дээр хөгжүүлэлт хийсэн зарим онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагч олондоо танилцууллаа. Тухайлбал:

  • Хүнсний аюулгүй байдал, хүнс, шим тэжээлийн судлалын сургалтууд
  • ISO-гоо амьдруулъя” үйлчилгээ
  • Чанарын коүчийн үйлчилгээ
  • “Mystery Shopper” үйлчилгээ
  • “Асуудлын ангууч” үйлчилгээ
  • “Good to Great” Удирдах ажилтны коүч үйлчилгээ
  • Шинэ хөдөлмөрийн хуулийн хүрээнд нийцэл хангах үйлчилгээ
  • Стандартад суурилсан Хүний нөөцийн ахьсан түвшний менежмент, (сургалт, зөвлөгөө)
  • Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйлчилгээ
  • ХАБЭА-н ахьсан түвшний сургалт

10 жилийн ойн  хүрээнд 1 сарын 31-ийг дуустал дээр дурдсан шинэ үйлчилгээнүүдэд presell урамшуулал зарлаад байгаа бөгөөд  https://www.flipbookpdf.net/web/site/4c8c4021306eacf7f9e6b00c19fa9440ecbd9bb3202112.pdf.html?fbclid=IwAR1BOpAcI9RpqFTLo1qTzbYqb0E5Y-o4dLLULDrlb2L7VqZa_WjVmehHZY0   холбоосоор мэдээлэл авах боломжтой.

Хүндэтгэсэн,

ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ- Мэдлэгийг бодитжуулна

2022 01 11

Харилцагч, хамт олон, найз нөхөддөө талархал илэрхийлье.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter