Байгууллагын танилцуулга

Байгууллагын танилцуулга

 

Обзерв Консалтинг  нь ISO-аас гаргасан удирдлагын тогтолцооны стандартуудын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах үндсэн чиглэлтэйгээр 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага юм.

Бид хөнгөн хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, банк санхүү, эрчим хүч,  мэдээлэл харилцаа холбооны салбаруудын тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд нь зөвлөх үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Бид үйлчилгээндээ “Rolex maker” зарчмыг баримтладаг. Олон төсөл хэрэгжүүлэгч байх, олон үйлчлүүлэгчтэй байх нь манай зорилго биш юм.

Манай бүх үйлчлүүлэгч баталгаажуулалтын аудит  амжилттайгаар хийлгэж гэрчилгээжсэн (certified) байгууллага болдог ч бид Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг  л манай үйлчилгээний шалгуур гэж хүлээн зөвшөөрдөг. Харин зөвлөх  үйлчилгээндээ “Загас  барьж өгөх бус загас  барих аргад сургах”  аргачлалаар ханддаг.

 

Бидний байгуулагынхаа Үнэт зүйл болон стратегийг доорхи байдлаар тодорхойлдог.

  • АЛСЫН ХАРАА:    2017 онд менежментийн цогц зөвлөх үйлчилгээний бүтэц болох

 

  • ЭРХЭМ ЗОРИЛГО: Үргэлж, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, тэдний хүлээлтээс даван гарсан гүйцэтгэлтэй үйлчилгээ үзүүлэх

 

  • ҮНЭТ ЗҮЙЛ:
  • Collaboration - Хамтрал
  • Effort - Хичээл зүтгэл
  • Respect - Хүндлэл
  • Trust – Итгэл
  • Integrity- Зарчимч

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай үйл ажиллагаа 3 гол чиглэлд хуваагддаг.

Манай үйлчлүүлэгчид