Захиалгын Аудитын Үйлчилгээ

 

Бизнесийн тогтвортой байдлын хүрээнд байгууллага өөрийн ханган нийлүүлэгч (supplier),туслан гүйцэтгэгчийнхээ(subcontractor) чадамжинд итгэлтэй байж, бизнесийн эрсдлээс сэргийлэхийн тулд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч дээрээ хөндлөнгийн аудит (2nd party audit) явуулах шаардлага зүй ёсоор гардаг.

Мөн зарим тохиолдолд компаний удирдлага бодитой дата, мэдээлэл, дүгнэлтэнд үндэслэн бизнесийн шийдвэрийг оновчтой гаргах зорилгоор  өөрийн байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэл, чадамжиндаа хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэх хэрэгцээ шаардлага гардаг.

Байгууллагад энэхүү хэрэгцээ бий болсон тохиолдолд бид хөндлөнгийн нийцлийн аудитын (compliance audit, заримдаа due dilligence гэдэг)  үйл ажиллагааг захиалгаар явуулах үйлчилгээг үзүүлдэг.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн схемээс итгэмжлэгдсэн мэргэжилтэн буюу эсперт, аудиторууд ийнхүү нийцлийн аудит явуулж, тайлан гаргаж, гаргасан тайлангийнхаа бодит байдал дээр баталгаа (assurance) гаргах чадамжтай байдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Манай үйлчлүүлэгчид