Зөвлөх үйлчилгээ

Олон Улсын Стандартчлалын байгууллагаас  (ISO)  гаргасан удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхээр  зорьж  буй байгууллагуудад илүү үр нөлөөтэй удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлж улмаар баталгаажуулалтанд амжилттай хүргэхэд Зөвлөх үйлчилгээний зорилго чиглэдэг.

Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэн ажиллаж буй байгууллагуудын  хувьд багагүй бэрхшээл, олон асуултуудтай нүүр тулгардаг.  Байгууллага бүр хүний нөөц, дэд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн боломж чадамж, үйл ажиллагааны хувьд харилцан адилгүй.

Яг тухайн байгууллагад тохирсон (хөрсөн дээр буусан), нөөцийг хамгийн үр ашигтай хэмжээнд ашиглах, байнга сайжрах боломжтой удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд бид ажилладаг. Энэ нь бидний баримтладаг Rolex maker зарчим юм.

 

Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх үе шатууд:

Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх төсөл нь дахин давтагдашгүй шинж чанартай бүгд харилцан адилгүй байдаг хэдий боловч бид стандарт хэрэгжүүлэх үе шатыг доорхи ерөнхий шатлалуудад хувааж нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг.

  • Төслийг эхлүүлэх
  • Төлөвлөлт ба Баримт бичиг боловсруулалтын үе шат
  • Хэрэгжүүлэлтийн үе шат
  • Дотоод аудит хийх/Хянан засварлах үе шат
  • Баталгаажуулалтын үе шат

Бид аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчийн зүгээс Төслийн баг бүрдүүлэн ажилладаг Төслийн багийн гишүүдэд төслийн  үе шат бүрт өргөн хүрээтэй сургалт явуулж, шаардлагатай дэмжлэг тусламжийг үзүүлж, нэмүүц үнэ цэнийг (value added) зөвлөмжилдөг. Энэ нь бидний “Загас барьж өгөх бус загас барих аргад сургах”  арга барил болдог юм.


Энэхүү стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бий болгож, түүгээр хангах байгууллагын дотоод дахь үйл явцуудын  (процессуудын) харилцан уялдаа, дэс дарааллыг тодорхойлон тэдгээр үйл явцууд дээр зохих хяналтуудыг тохиромжтой хэрэгжүүлсэнээр эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага хангах байдлыг (чанар хангах байдал) нэмэгдүүлэх үндсэн аргачлал дээр суурилдаг.

 

Ямар байгууллагуудад хамааралтай вэ?

Энэхүү стандарт нь байгууллагын хэлбэр, хэмжээ, чадамж үл хамааран өөрийн гүйцэтгэлээ сайжруулахыг хүсэж буй бүхий л байгууллага авч хэрэгжүүлэх боломжтойгоороо онцлог.Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн байгууллагууд энэхүү стандартыг түлхүү авч хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан үйлчилгээний салбарын байгууллагууд асар ихээр хэрэгжүүлж байгаа.

 

Стандартын философи

“Чанар” гэдэг нь нэлээд хийсвэр ойлголт учраас Чанарын удирдлагын тогтолцоонд “Шаардлагыг хангаж байхыг чанар гэнэ” гэж томъёолдог. Ийнхүү, шаардлагыг хангах түвшинд бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ үйлдвэрлэж, нийлүүлэхийн тулд тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулж буй бүх үйл явцуудаа (процесс) тодорхойлон, хянаж,удирдахыг байгууллагаас шаарддаг. Тиймээс үйл явцад тулгуурласан хандлагат (process based appoach) удирдлагын тогтолцоо гэж нэрлэдэг.

ISO 9001 стандартын өөр нэг тал нь Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгөхийг байгууллагаас шаарддаг. Тийм учраас бид стандартын энэхүү шаардлагын дагуу байгууллагын хэрэглэгчтэй харилцах үйл явцыг чухалчлан авч үздэг.

Мөн энэ стандартын гол нэг онцлог нь дээд удирдлагын шийдвэр төгс байдлын илэрхийлэлээс эхлэж,  бүтээгдэхүүн үйлчилгээгээ чанарын шаардлага хангуулахад байгууллагын үйл ажиллагааг удирдахад чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл  Дээрээс доошоо хандлагаар (Top to Bottom approach) хандаж тогтолцоог хэрэгжүүлдэг. Харин бусад удирдлагын тогтолцооны стандартуудын хувьд байгууллага дээр бодитой оршин буй бодит эрсдэл, аюул, хортой нөлөө зэрэгт үндэслэн тэдгээрээс сэргийлэх, тэдгээрийн эрсдлийг бууруулах, устгахад чиглэсэн Доороос дээшээ хандлага (Bottom to Top approach) дээр үндэслэдэг.

Чанарын удирдлагын тогтолцоо нь  8 зарчимд сууриладаг.

Стандарт хэрэгжүүлэхийн ач холбодол

  • Хорогдол, (гологдол,хаягдал, илүү үйлдвэрлэл) багасна.
  • Ажиллагсад илүү үр бүтээлтэй  сэтгэл ханамжтай, хариуцлагатай 
  • Үйлдвэрлэгч- Хэрэглэгч харилцаанд Хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгднэ. 
  • Стандартын нэр хүндийн нөлөөгөөр биçнесийн шинэ боломжууд гарч ирнэ. 
  • Дараагийн ISO стандартуудыг (ISO 14001, OHSAS 18001 гэх мэт) нэвтрүүлэх суурь болж өгнө.

Мөн удирдлагын тогтолцооны бүх стандартуудын суурь онол болох байнга сайжрах PDCA цикл буюу удирдлагын тогтолцооны үр нөлөөг цаг хугацааны эргэлтэнд тасралтгүй сайжруулах цикл энэхүү стандартын суурь онол нь болдог.

Дэлхийн дулаарал, байгалийн нөөцийн хомсдол, хүрээлэн буй орчины бохирдол, түүнийг тойрсон асуудлуудтай холбоотойгоор дэлхий даяар хэрэгжүүлж буй бизнесийн байгууллагуудын тоо асар хурдтай өсөн нэмэгдэж буй удирдлагын тогтолцооны стандарт юм.

Ямар байгууллагуудад хамааралтай вэ?

Ерөнхий утгаар нь авч үзвэл бүхий л байгууллагуудын хувьд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ тодорхой хэмжээнд байж л байдаг. Гэсэн хэдий ч  байгаль орчины сөрөг нөлөөлөл ихтэй байгууллагууд, тухайлбал  хүнсний үйлдвэр, фермийн аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн байгууллагууд, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлийн байгууллагууд, хүнд болон хөнгөн үйлдвэрүүд гэх мэт байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэх нь илүү оновчтой.

 

Стандартын философи

Байгууллага байгаль орчинд сөрөгөөр нөлөөлж буй өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг ялган тогтоож, тэдгээр сөрөг нөлөөллийг тогтвортой бууруулахын тулд байгаль орчины асуудлаа оновчтойгоор удирдахүр нөлөөтэй  удирдлагын тогтолцоо бий болгоход оршино.

Стандарт хэрэгжүүлэхийн ач холбодол

  • Экспортын боломж гарч ирэх, тендерт оролцох шаардлага хангах гэх мэтээр бизнесийн шинэ боломжууд бий болох
  • Холбогдох хууль эрх зүй,  зохицуулалтын шаардлагад нийцэх байдал сайжирч төрийн болон хяналтын байгууллагын хяналт, шахалт, дарамт багасах
  • бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж зах зээлд эзлэх байр суурь тэлэх,
  • байгаль орчинтой холбоотой эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх

гэх мэт ач холбогдолтой.

Доорхи 17 элементийг байгаль орчины удирдлагын тогтолцооны гол бүрдэл гэж үздэг бөгөөд эдгээрийг байгууллагад бий болгосон байхыг  ISO14001 стандарт шаарддаг.

  1. Дээд удирдлагын гаргасан байгаль орчины бодлого
  2. Байгал орчины асуудал болон нөлөөллийг тогтоосон байдал
  3. Хуулийн болон бусад шаардлагууд
  4. Байгаль орчины Зорилтууд ба Хөтөлбөрүүд
  5. Үүрэг хариуцлага, эрх мэдлийг тогтсоосон байдал
  6. Байгууллага даяарх ойлголт мэдлэг
  7. Сонирхогч талуудтай хийх харилцаа холбоо, мэдээлэл
  8. БОУТ баримтжуулалт
  9. Баримт бичгийн хяналтын тогтолцоо
  10. Үйл ажиллагааны хяналтуудыг бий болгосон байдал
  11. Онцгой үеийн бэлэн байдал ба хариу арга хэмжээ авах
  12. Хэмжилт, мониторингийн аргачлалуудыг тогтоосон байдал
  13. Нийцлийн хяналтын тогтолцоо
  14. Залруулах болон сэргийлэх үйл ажиллагааны тогтолцоо
  15. Бүртгэлийн хяналтын тогтолцоо
  16. БОУТ дотоод аудитын хөтөлбөр
  17. Удирдлагын дүн шинжилгээ

Мөн удирдлагын тогтолцооны бүх стандартуудын суурь онол болох байнга сайжрах PDCA цикл буюу удирдлагын тогтолцооны үр нөлөөг цаг хугацааны эргэлтэнд тасралтгүй сайжруулах цикл энэхүү стандартын суурь онол нь болдог.

Хүнс үйлдвэрлэл гэдэг санаснаас өргөн хүрээтэй ойлголт байдаг. Энэ бол зөвхөн таны нүдэнд харагдаж буй хүнсний тухай ойлголт биш. Таны урд тавиастай байгаа, эсвэл гарт тань буй хүнсний түүхий эд боловсруулалтаас нь авхуулаад үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээнээс таны гарт ирэх хүртэлх бүх шатан дахь түүний Химийн, Биологийн, Физик аюулгүй байдлыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.  Энэхүү нүсэр том сүлжээг стандартанд хүнсний гинжин хэлхээ гэж томъёолдог.

Ямар байгууллагуудад хамааралтай вэ?

Хүнсний гинжин хэлхээний хаана ажилладагаас үл хамааран хүнсний гинжин хэлхээнд хамааралтай бүх байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлэх боломжтой.

 

Стандартын философи

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд эхлэлийн А цэг нь байр, дэд бүтэц, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд шаардлагыг хангах хэмжээнд байх явдал юм.  Үүнийг стандартанд угтвар нөхцөл гэдэг.

Хүнсний аюулгүй байдлыг хангах удирдлагын тогтолцооны нэг хэлбэр нь HACCP систем юм. HACCP- Hazard Analysis, Critical Control Point гэсэн үгний товчлол бөгөөд  энэ нь хүнс үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх аюулыг тодорхойлон эгзэгтэй цэг дээр үр дүнтэй хяналтыг бий болгох зарчим дээр сууриладаг систем юм.

Стандарт хэрэгжүүлэхийн ач холбодол

Өөрийн хүнсний гинжин хэлхээний хувьд  бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах удирдлагын тогтолцоотой бий болсоноор байгууллагын хувьд доорхи ач холбогдолтой.

  • Хэрэглэгч үйлдвэрлэгч харилцаанд итгэлцэл бий болж, борлуулалт нэмэгдэж, зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэх
  • Холбогдох хууль эрх зүй,  зохицуулалтын шаардлагад нийцэх байдал сайжирч төрийн болон хяналтын байгууллагын хяналт, шахалт, дарамт багасах
  • Экспортын боломж гарч ирэх, тендерт оролцох шаардлага хангах гэх мэтээр бизнесийн шинэ боломжууд бий болох
  • Хүнсний аюулгүй байдлаас үүдэлтэй гарч болох аливаа эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх

 

Мөн удирдлагын тогтолцооны бүх стандартуудын суурь онол болох байнга сайжрах PDCA цикл буюу удирдлагын тогтолцооны үр нөлөөг цаг хугацааны эргэлтэнд тасралтгүй сайжруулах цикл энэхүү стандартын суурь онол нь болдог.

НАССР нь ISO22000 стандартын чухал нэг бүрдэл хэсэг болдог.

Тиймээс хүнсний гинжин хэлхээн дэх байгууллагуудын хувьд НАССР  хэрэгжүүлсэний дараа ISO 22000 стандартыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг нь оновчтой шийдэл юм.

Өнөөгийн мэдээлэл дээр суурилсан бизнесийн орчин, цахимжсан байдал, байгууллага хоорондын өрсөлдөөн нь мэдээллийн аюулгүй байдлыг эмзэг болгож байдаг. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаас болж асар их хэмжээний санхүүгийн хохирол амсахаас авхуулаад бизнес дампуурах хүртэл аюул байгууллагад нүүрлэдэг.

Ямар байгууллагуудад хамааралтай вэ?

Бизнес нь мэдээлэл дээр явагддаг, эсвэл бизнест нь мэдээлэл асар чухал байгууллагууд, тухайлбал банк, санхүү, даатгалын байгууллагууд, мэдээлэл харилцаа холбооны байгууллагууд, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан (IPO хийсэн), гаргахаар завдаж буй  байгууллага, олон сонирхогч талуудын нэгдэл бүхий байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой байдаг.

Стандартын философи

Мэдээллийн Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд “Мэдээлэл”-ийг хүн, дэд бүтэц, барилга байшин, мөнгө санхүүгийн нэгэн адил байгууллагад чухал шаардлагатай нэгэн төрлийн “өмч" гэж үздэг.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартын гол зарчим нь байгууллага дахь чухал гэсэн аливаа мэдээллийн  Халдашгүй байдал (Confidentiality), Бүрэн бүтэн байдал (Integrity), Хүртээмжтэй байдал (Availability) хангагдсан байхыг хэлнэ гэж үздэг. 

ISO 27001:2005 стандартын хувьд мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс байгууллагыг 14 бүлэг хүрээнд (domain) 133 хяналтыг бий болгосон байхыг байгууллагаас шаарддаг.

  1. A.5: Information security policies
  2. A.6: Organization of information security
  3. A.7: Human resource security (controls that are applied before, during, or after employment)
  4. A.8: Asset management
  5. A.9: Access control
  6. A.10: Cryptography
  7. A.11: Physical and environmental security
  8. A.12: Operations security
  9. A.13: Communications security
  10. A.14: System acquisition, development and maintenance
  11. A.15: Supplier relationships
  12. A.16: Information security incident management
  13. A.17: Information security aspects of business continuity management
  14. A.18: Compliance (with internal requirements, such as policies, and with external requirements, such as laws

 

Удирдлагын тогтолцооны бүх стандартуудын суурь онол болох байнга сайжрах PDCA цикл буюу удирдлагын тогтолцооны үр нөлөөг цаг хугацааны эргэлтэнд тасралтгүй сайжруулах цикл энэхүү стандартын суурь онол нь болдог.

Стандарт хэрэгжүүлэхийн ач холбодол

  • Хэрэглэгчийн, хөрөнгө оруулагч, сонирхогч талуудын харилцаанд итгэлцэл бий болж, зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэж борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог,
  • Холбогдох хууль эрх зүй,  зохицуулалтын шаардлагад нийцэх байдал сайжирч төрийн болон хяналтын байгууллагын хяналт, шахалт, дарамт багасах
  • Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой гарч болох аливаа эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх

гэх мэт ач холбогдолтой талууд байгууллагад бий болдог.

Дэлхийн Хөдөлөмөрийн байгууллагын гаргасан судалгаанд жил бүр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой гарсан осол, гэмтэлийн тоо өссөн дүнтэй байдаг. Бүх бизнесүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ч хүмүүлэг чанарын хүрээнд хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал дээрээ өндөр ач холбогдол өгч ажиллах шаардлага гадна болон дотоод шаардлагын улмаас байгууллагад тавигддаг.

Ямар байгууллагуудад хамааралтай вэ?

Ерөнхий утгаар нь авч үзвэл бүхий л байгууллагууд дээр хөдөлмөрийн эрүүл мэнд болон аюулгүй байдлын эрсдэл тодорхой хэмжээнд байж л байдаг. Гэсэн хэдий ч  Хөдөлмөрийн эрүүл мэнд болон аюулгүй байдлын хувьд эрсдэл өндөртэй салбарт ажилладаг байгууллагууд, тухайлбал  уул уурхай, барилга, зам гүүр, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, гэх мэт салбарын байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэх нь илүү оновчтой.

 

Стандартын философи

Англи хэл дээрх Occupational Health & Safety гэдэг нэр томъёо  Монгол хэл дээр зөвхөн Хөдөлмөрийн Аюулгүй байдал гэж ойлгогдох нь бий. Энд хоёр ойлголт яригдаж байгааг мартаж болохгүй.  Хөдөлмөрийн Эрүүл мэнд буюу мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрүүл мэндийн тухай ойлголт нөгөө нь Аюулгүй байдал буюу аюулгүй  ажиллагаа гэсэн хоёр чухал ойлголт хамт яригдаж байгаа юм.

OHSAS18001 нь байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаанаас өөрийн ажилтан, хэрэглэгч, зочид, хөрш, мөн байгууллагыг төлөөлөн ажиллаж буй ажилтануудын аюулгүй байдал болон эрүүл мэндэд эрсдэл учруулж болохуйц аюулуудыг ялган илрүүлж тэдгээр эрсдлээс сэргийлэх, түүнийг бууруулах, устгахад чиглэсэн удирдлагын тогтолцооны шаардлагыг тогтоосон стандарт юм.

ХЭМАБ-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр байгууллагад доорхи ач холбогдолтой.

  • ХЭМАБ-н талаар сайн ойлголт мэдлэг бүхий ажилтануудтай болох
  • Хэрэглэгч, захиалагч, сонирхогч талуудын өмнө ХЭМАБ-н талаарх өөрсдийн давуу талаа нотлон харуулах
  • Холбогдох хууль эрх зүй,  зохицуулалтын шаардлагад нийцэх байдал сайжирч төрийн болон хяналтын байгууллагын хяналт, шахалт, дарамт багасах
  • ХЭМАБ-той холбоотой гарч болох аливаа эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх, нөхөн төлбөр, осол аваартай холбоотой зардлууд хэмнэгдэх
  • Ажлын байран дахь Осол аваар, гэмтэл бэртэл холбоотойгоор алдагддаг байсан цагийг (LTI) бууруулах

 

Удирдлагын тогтолцооны бүх стандартуудын суурь онол болох байнга сайжрах PDCA цикл буюу удирдлагын тогтолцооны үр нөлөөг цаг хугацааны эргэлтэнд тасралтгүй сайжруулах цикл энэхүү стандартын суурь онол нь болдог.

test test test

IS0-оос батлан гаргасан удирдлагын тогтолцооны бүх стандартууд нь тасралтгүй сайжрах PDCA цикл хэмээх нэг онол дээр суурилсан байдаг учраас эдгээр стандартуудын хувьд нийтлэг шаардлагууд нэлээд байдаг.

Эдгээр ижил төстэй, нийтдэг шаардлагуудыг нэгтгэн нэг үйл явцад зангидан удирдлагын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх зааварыг тогтоосон норматив баримт бичгийг PAS99 гэдэг.

Тиймээс аливааа нэг удирдлагын тогтолцоо хэрэгжүүлчихсэн байгууллага дараагийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхдээ энэхүү зааврын дагуу Нэгдмэл удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

Мэдээж тухайн байгууллагын одоо хэрэгжиж буй тогтолцооны онцлогоос шалтгаалан нэгдмэл удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь нэлээд хичээл зүтгэл шаардсан томоохон ажил болох нь бий.

Мөн нэгдмэл удирдлагын тогтолцоог PAS99 зааврын хүрээнд хэрэгжүүлэхийн давуу болон сул талууд ч байдаг.

Зураг

Манай үйлчлүүлэгчид