Байгууллага яагаад удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэг вэ?

Байгууллага яагаад удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэг вэ?

Удирдлагын тогтолцооны стандартууд нь сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх стандартууд юм. 

Мэдээж бизнесийн байгууллагууд янз бүрийн зорилгоор удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг. Гэхдээ удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх явдал нь стратегийн шийдвэр байхыг стандарт зөвлөдөг. 

Хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхдээ  тухайн бизнесийн тогтвортой байдлыг чухалчилдаг.

Хөрөнгө оруулалт татан авахыг хүсэж буй бизнесийн хувьд ч өөрийн тогтвортой байдлаа нотлон харуулах боломж нь удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн баталгаажуулах явдал юм.

Мөн компаниуд аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд бараа, үйлчилгээ худалдан авахдаа тухайн ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчийн чадавхийг чухалчилдаг.

Мэдээж бизнесийн учирч болох эрсдлүүд олон янзын төрөл, хэлбэрийн байх боловч өнөөгийн ихэнх бизнесийн хувьд доорхи эрсдлүүдийг түгээмэл эрсдэл гэж үздэг.

  • Чадавхийн буюу Чанарын,

  • Байгаль орчины,

  • Хүний амь нас, эрүүл мэнд

  • Нийгмийн,

  • Мэдээллийн аюулгүй байдлын

Дээрх эрсдүүдээс сэргийлэх удирдлагын тогтолцоог байгууллагадаа бий болгон хэрэгжүүлж, хэвшүүлсэн болохоо хөрөнгө оруулагч, худалдан авагч, хэрэглэгч,хувьцаа эзэмшигч болон бусад сонирхогч талууддаа нотлон харуулах боломж нь холбогдох удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэн хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэн баталгаажуулах явдал учраас өнөөдөр олон олон байгууллагууд удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд хошуурч байна.

 

Томоохон төсөлд, бүтээн байгуулалтанд ханган нийлүүлэгчээр эсвэл туслан гүйцэтгэгчээр оролцох боломж нь  мөн л удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх явдал юм. Манай оронд ч энэ жишигээр зарим томоохон байгууллагууд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн байдлыг шаардлагаа болгох боллоо.

Манай үйлчлүүлэгчид