Яагаад стандартыг шинэчлэн гаргадаг вэ, стандарт шинэчлэгдсэнээр хуучин стандартаар баталгаажуулалт хийлгэсэн байгууллага хэрхэх вэ?

Яагаад стандартыг шинэчлэн гаргадаг вэ, стандарт шинэчлэгдсэнээр хуучин стандартаар баталгаажуулалт хийлгэсэн байгууллага хэрхэх вэ?

Олон улсын Стандартчлалын Байгууллага-аас 2015 оны 9 сарын 23-нд ISO 9001:2015-ийг  (ISO9001:2008-ийг орлон) гаргалаа. 

Олон улсын Стандартчлалын Байгууллага нь 2015 оны 09 сарын 23-нд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шинэ хувилбарыг батлан гаргасан билээ. Энэхүү шинэ стандартанд удирдлагын нэгдмэл байдал, эрсдэлд тулгуурласан хандлага, манлайлал зэрэг өмнөх хувилбараас хэд хэдэн зарчмын өөрчлөлтүүд орсон. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагуудын хувьд шинэ стандарт гарсанаас хойш 2-3 жилийн дотор шинэ стандарт руу шилжиж дахин баталгаажуулалт хийлгэх үүрэг хүлээсэн байдаг.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжид төвлөрч, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх чадавхитайгаа нотлон харуулах зорилгоор ISO9001-ээр баталгаажуулалт хийлгэсэн байгууллагын тоо өнөөдөр 1.1 саяд хүрээд байна.

 “2015 оны шинэ стандартанд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон. Уламжллат, процесст суурилсан хандлага, PDCA циклийн ашиглахын хажуугаар шинээр Эрсдэл тулгуурласан хандлага (Risk based thinking approach) –ыг энэхүү шинэ стандартад шингээсэн “ хэмээн Техникийн хорооны тэргүүн Кевин МакКинлей  мэдэгдсэн байна.

“Өнөөдрийн бизнесүүд мэдээж менежементийн маш олон арга хэрэгсэл, түүлүүд хэрэглэдэг болсон. Тиймээс энэхүү шинэ стандарт нь менежементийн бусад тогтолцоо, системүүдтэй нэгтгэхэд (integrated management system) илүү хялбар болсон бөгөөд бүх салбаруудад ашиглах боломжтой болсоноороо онцлог болсон. Үүнээс өмнө онгоц,автомашин, эм, эмнэлэгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт зориулсан Чанарын удирдлагын  тогтолцооны тус тусдаа стандартууд байдаг байсан. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, харин шинэ стандарт нь энэхүү шинэ нөхцөл, шаардлагад нийцсэн” гэж Кевин МакКинлей мэдэгджээ.  

Илүү дэлгэрэнгүйг манай байгууллагатай холбогдож авах боломжтой. 

Манай үйлчлүүлэгчид