Удирдлагын тогтолцооны баталгаажуулалт гэж юу вэ?

Удирдлагын тогтолцооны баталгаажуулалт гэж юу вэ?

Байгууллагын бий болгон хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцоо нь стандартын шаардлагыг хангаж буй байдлыг эрх бүхий аудитын байгууллагын (баталгаажуулалтын байгууллага) хараат бус хөндлөнгийн аудитоын явуулсан газар дээрх аудитын бодит нотолгоонд суурилсан аудитын дүгнэлтэнд үндэслэн батламжлэл гэрчилгээ олгох үйл явцыг Баталгаажуулалт гэдэг. Энэхүү баталгаажуулалтыг явуулах аудитын байгууллага (Certification body)  өөрөө ISO17021 стандартын шаардлагыг хангах замаар эрх бүхий итгэмжлэлийн байгууллагааc (accreditation body) энэхүү баталгаажуулалтын үйлчилгээг явуулах эрхийг авдаг. 

 

 

Баталгаажуулалт хийлгэх үйл явцын бүдүүвч:

Байгууллага өөрийн аливаа удирдлагын тогтолцоог  бий болгон хэрэгжүүлж стандартын шаардлагуудыг хангасан гэж үзсэн үедээ гадаад болон дотоодын баталгаажуулалтын байгууллагыг  сонгож баталгаажуулалт хийлгэх хүсэлтээ гаргадаг.

Баталгаажуулалтын байгууллага 2 үе шат бүхий аудитийг байгуулага дээр хийх бөгөөд стандартын шаардлагууд бүрэн хангагдсан гэж үзвэл Гэрчилгээ олгох шийдвэр гаргана. Гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгох бөгөөд байгууллагын онцлогоос хамааран 6 эсвэл 12 сар тутамд хяналтын аудитыг (Surveillance audit ) баталгаажуулалт олгосон байгууллагаас хийдэг.

 

 

Баталгаажуулалтын үйл явц

Манай үйлчлүүлэгчид