“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашигтай хэрэглээ (Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO50001 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь)” сэдэвт үйл ажиллагаа амжилттай зохион байгууллагдлаа.

“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашигтай хэрэглээ (Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO50001 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь)” сэдэвт үйл ажиллагаа амжилттай зохион байгууллагдлаа.

“Эрчим хүчний хэмнэлт ба үр ашигтай хэрэглээ (Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO50001 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь)” сэдэвт 3 өдрийн семинар, сургалт, VIP уулзалт, SITE Visit үйл ажиллагаа амжилттай зохион байгууллагдлаа.

 Уг семинарыг тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний OBSERVE Consulting компани Германы TUV Rheinland байгууллгын хамтран зохион байгууллаа. 2015 онд батлагдсан “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-иар тогтоогдсон  ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧ нарт зориулан явагдсан энэхүү семинарт үүрэг хүлээсэн  ААНБ-уудын төлөөллүүд болон эрчим хүчний хэмнэлтийн төсөл хэрэгжүүлэгч 60 гаруй байгууллагын 120 орчим хүн оролцлоо.  Семинар зочин илтгэгчээр Эрчим Хүчний Зохицуулах Хороо, ХАС банк, Даян дэлхийн Ногоон  Хөгжлийн Санаачлага (GGGI), Санко Солар Монголиа ХХК, Канадын  WUSC байгууллага (Uniterre хөтөлбөр), БОАЖЯамны Байгаль орчин, уур амьсгалын сан, АББ Групп зэрэг  ногоон бизнес, эрчим хүчний хэмнэлтийн санхүүжилтийн боломж, хэмнэлтийн техникийн шийдлүүд зэрэг чухал хэрэгцээт, мэдлэг мэдээллийг хуваалцлаа. Эрчим хүчний хэмнэлтийн технологийн шийдлээр тэргүүлэгч ABB групп энэхүү семинарын ивээн тэтгэгчээр оролцов.

Тухайлбал ЭХЗХ-ны Хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд  Үүрэг хүлээсэн ААНБ-ыг аль хэдийн тогтоосон ба Эрчим хүчний анхны аудиторуудыг бэлтгэсэн, Хэмнэлтийн менежерүүдийн сургалтыг хийж эхэлсэн, мөн хэд хэдэн журмыг баталсан. Эрчим хүч хэмнэлтийн Үндсэний хөтөлбөрийг батласан зэрэг  олон ажлуудыг хийсэн, цаашид  эрхзүй, зохицуулалтын орчныг төгөлдөржүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Даян дэлхийн Ногоон  Хөгжлийн Санаачлага (GGGI)-ын зөвлөх Б.Найдалаа эрчим хүчний хэмнэлтийн төслийг санхүүжүүлэх боломжуудын талаар харьцуулсан мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

БОАЖЯ-ны Байгаль орчин, Уур амьсгалын сангийн ХКОМ –н Нарийн бичиг , Л.Отгонцэцэг Япон Монголын засгийн газруудын хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгжиж буй Хамтарсан Кредит Олгох механизмын үйл ажиллагаа, санхүүжилтийн шаардлага, санхүүжилт авах процесс зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Эрчим хүчний хэмнэлтийн технологийн шийдлээр тэргүүлэгч ABB группын төлөөлөгчид Монгол улсад амжиллтай хэрэгжүүлсэн эрчим хүчний хэмнэлтийн практик жишээнүүд, тэдгээрийн ололт амжилт, анхаарах асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа.

Сорилт туршилт, үзлэг хяналт, баталгаажуулалтын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч TUV Rheinland байгууллагын төлөөлөгч Michael  Zhu, эрчим хүчний удирдлагын олон улсын стандарт ISO 50001 стандартыг ойлгох, түүнийг хэрэгжүүлэх талаар бодит туршлага, практикуудыг хуваалцлаа.

 

ХАС банкны Эко банкны газрын захирал Г.Туул Эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийг санхүүжүүлэх боломж, эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийн санхүүгийн үр ашиг, эрчим хүчний зардлын бууралт,  төслийн бодит хэмнэлтийн талаар үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцсан юм.

World Universiy Service of Canada, Монгол улсыг хариуцсан захирал Сүндэр Uniterre хөтөлбөр болон эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, түүний зарим шийдлийн  талаар танилцуулга хийв.

Товчхондоо 9 сарын 19-ны семинарт ЭХЗХ, WUSC. GGGI, ABB Group, АРИГ банк, XAC банк, Sankou Solar Mongolia, Байгаль орчныг хамгаалан сангийн Хамтарсан кредит олгох механизм, TUV Rheinland, OBSERVE Consulting зэрэг 12 байгууллагаас 12 илтгэгч Эрчим хүчний хэмнэлт, үр ашигт төвлөрөн өөр өөрийн хийж буй ажлууд, салбарт анхны шан татуулан хийгдэж буй төслүүд, түүний үр дүнгээс 120 оролцогчидтойгоо хамт ярилцлаа.

9 сарын 20-нд Эрчим хүчний хэмнэлтийн менежерүүд, Ерөнхий инженер, Инженер техникийн албаны дарга, Үйлдвэрлэлийн эдийн засагч 40 гаруй мэргэжилтэнд “Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх, түүний үр нөлөө” сургалтыг TUV Rheinland-с уригдсан эксперт болон Улаанбаатар их сургуулийн Инженерийн сургуулийн захирал, доктор, профессор Гантогоо багш нар явууллаа.

Мөн 9 сарын 20-нд үдээс хойш Монголд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй 20 гаруй бизнесийн байгууллагын 25 удирдах түвшний ажилтнуудыг хүлээн авч “Тогтвортой бизнес” сэдвийн хүрээнд яриа хийж ярилцан харилцан туршлага солилцов.

Мөн  TUV Rheinland-с ирсэн Michael Zhu эксперт, Обзерв Консалтингийн зөвлөхүүдийн хамт эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт, үр ашгийг бий болгохыг зорьж буй Чингис Хаан Зочид буудал, ТЭСО Корпораци, Оюу толгой, ХААИС, Улаанбаатар БҮК  байгууллагуудаар зочилж удирдлагын уулзалтуудыг хийлээ.

Манай үйлчлүүлэгчид