Менторингийн хөтөлбөр эхэлж байна.

Менторингийн хөтөлбөр эхэлж байна.

Бизнесийн байгууллагад чиглэл хариуцан ажиллаж буй захирлууд, цаашид байгууллагын гүйцэтгэх удирдлага болон дээд удирдлагад ажиллахаар бэлтгэгдэж буй, залгамж халаа болж буй “түлхүүр” менежерүүд алсын хараа, зорилго, үнэт зүйлсээ олж авах, бэхжүүлэх, манлайллын болон удирдахуйн арга ухаанд чамбайрах,  байгууллагынхаа хөгжлийн чиглэл, нийгэмд өгөх үнэ цэнээ нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлэлийг нь бодит болгох зорилготой Менторингийн хөтөлбөр эхэлж байна.

 

Хөтөлбөр нь дараах үндсэн бүрдлүүдтэй.

£ Хувь хүний зан төлөв ба манлайлалын ур чадварын оношлогоо (Карьер Хөгжлийн Төв)

£ Meнтор, Ментий (Mentee) харилцаа, уулзалт, ярилцлага, 

£ VIP зочидтой хийх уулзалт 

£ Сургалт

£ Бие даалт& Гэрийн даалгавар

Хөтөлбөрийн Ментороор дараах эрхэмүүд ажиллана. 

 

  1.  Датаком ХХК, Business 2.0 академийг үүсгэн байгуулагч, Нээлттэй мэдлэг сангийн тэргүүн Д.Энхбат
  2.  Шунхлай ХХК-н Гүйцэтгэх захирал П.Батхишиг
  3. УИХ гишүүн, ССАЖЯамны сайд асан, Нутгийн шийдэл сан “Цэвэрч Монгол” төслийн санаачлагч, төслийн удирдагч, Бэстсэллер хийгээд 10 гаруй номын зохиолч, нийгмийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл  

 

 

Хөтөлбөрийн нэг бүрдэл нь VIP уулзалт бөгөөд дараах эрхмүүд урилгаар оролцоно.

 

  1. Сангийн дэд сайд Х.Булгантуяа
  2. АПУ ХК-н Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
  3. М онос Группын Ерөнхийлөгч – Л.Хүрэлбаатар 

 

 

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх заавал сургалтууд

 

 

Сэдэв

Сургагч

1

ЧУТ суурь ойлголт, Байгууллагд ЧУТ хэрэгжүүлэх нь, Байгууллагад өгөх үр ашиг

Д.Отгонбат, OBSERVE Consulting-ийн Үүсгэн байгуулагч, Тогтвортой хөгжлийн зөвлөх 

2

Процессийн удирдлага& Процесс суурьт сэтгэлгээ

3

Мэргэжлийн ба Бизнесийн ёс зүй

4

Бие хүний дээд хандлага & Хувийн хөгжлийн төлөвлөгөө

Г.Батханд, OBSERVE Consulting -ийн Зөвлөх

5

Сэтгэлгээний өөрчлөлтөөс үйлдлийн өөрчлөлт 

Др. Б.Батхишиг, Олон улсын Sustainable Fibre Association байгууллагын Монгол дахь төлөөлөгч

6

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа

Ж.Мөнхтунгалаг, OBSERVE Consulting -ийн “ЖДААНБ-ийн ЧУТ-г дэмжих төсөл”-ийн удирдагч

 

Уг хөтөлбөр нь  байгууллагын одоогийн ба ирээдүйн хөгжилд үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

 

“GREAT VISION WITHOUT GREAT PEOPLE IS IRRELEVANT.”

JIM COLLINS, GOOD TO GREAT.

Манай үйлчлүүлэгчид