ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НАССР ТОГТОЛЦООНЫ СУРГАЛТ 2018.05.14-15

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НАССР ТОГТОЛЦООНЫ СУРГАЛТ 2018.05.14-15

2018 оны 05 дугаар сарын 14-15-нд  Хүнсний аюулгүй байдлын хүрээнд “Хүнсний аюулгүй байдал & НАССР тогтолцоог хэрэгжүүлэх нь сэдвээр онол, практик хослосон, интерактив хэлбэрийн 2 өдрийн сургалтын мэдээлэл хүргэж байна. ТАНЫГ болон танай байгууллагаас холбогдох МЭРГЭЖИЛТЭНГ тус сургалтанд оролцохыг үүгээр урьж байна. Танай байгууллага илүү ач холбогдол өгч оролцоно гэж найдаж байгаа тул доор дурдсан семинарын агуулгатай сайтар танилцана уу, асуух зүйл байвал хэдийд ч хандсан бид нээлттэй.

Яагаад НАССР гэж?

Аливаа улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэн чухал үзүүлэлт нь “Хүнсний аюулгүй байдал” гэж үздэг. Дэлхий дахинд  хамгийн түгээмэл тохиолдож байгаа нийгмийн эрүүл мэндийн асуудал бол хоол, хүнсний бохирдлоос шалтгаалан үүсч байгаа өвчин бөгөөд  энэ тухайн улс орны нэр хүнд болон эдийн засагт  ноцтой хохирол учруулдаг. 

Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэснээс болж дэлхийн хэмжээнд жил бүр 2 сая хүн амь насаа алддаг тооцоо бий. Нян, вирус, шимэгч буюу химийн бодисоор бохирдогдсон хүнс нь суулгалтаас эхлээд хорт хавдар хүртэл 200 гаруй төрлийн өвчин эмгэгийн шалтгаан болдог. Хүнсний түүхий эдийн чанар, үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээнд гарч буй өөрчлөлтүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдаж бидний анхаарал бүртгэл мэдээллийн гадна орхигдох нь түгээмэл хэвээр байна. Иймд НАССР-д суурилсан Хүнсний аюулгүй байдлын системыг хүнсний хэлхээний аль хэсэгт байхаас үл хамааран авч хэрэглэх нь байгууллагын болон хүн бүрийн хамтын хариуцлагын асуудал юм.

НАССР стандарт нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь хэрэглэгчийн хүнсний аюулгүй байдалд нийцсэн болохыг батлах зорилготой стандарт тогтолцоо юм. Байгууллага нь хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо болох НАССР тогтолцоог нэвтрүүлснээр, зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэнэ, өрсөлдөх чадвар сайжирна /гадаад, дотоод/,  ХАМГИЙН ГОЛ нь хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагын бүрэн хангасан “аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн”-ээр үйлчлэх болно.

“Хүнсний тухай хууль”-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаварыг өөрөө хариуцахаар заасан байдаг бол “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хууль”-д Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаандаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлөх аюулыг илрүүлэн тогтоох, үнэлэн дүгнэх, хянан шалгах зорилгоор аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлж болохоор тусгасан. 

Хэн хамрагдвал зохих вэ?

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дараах ангилалд багтаадаг:

  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид.
  • Исгэлтийн үлдвэрлэл эрхлэгчид.
  • Агуулах, тээврийн үйлчилгээ эрхлэгч.
  • Нийтийн хоол, рестораны үйлчилгээ.
  • Бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ.
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч.
  • Органик хүнс үйлдвэрлэгч.

Эдгээр хүнсний хэлхээнд оролцлогчдын дараах албан тушаалтнууд:

•Хүнсний чанар, аюулгүй байдалд үүрэг бүхий бүх шатны менежерүүд

•Эрүүл ахуйч, технологич, тогооч, мастер

•Дунд болон дээд удирдлагууд

СУРГАЛТЫН АГУУЛГА

  • Танилцуулга
  • Хүнсний аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт
  • НАССР тогтолцооны ерөнхий ойлголт, үндэслэл ба зарчимууд
  • НАССР төлөвлөгөө,түүнийг боловсруулах нь (Codex-д сууриласан 7 зарчим, 12 алхам)
  • Дадлага ажил (видио, үзүүлэн таниулах материал дээр ажиллах)
  • Танилцах аялал (НАССР хэрэгжүүлж буй мах, сүүний үйлдвэр болох “ХАН БРЭНД” ХХК)
  • Шалгалт:  Шалгалтын 70%-аас дээш үнэлгээгээр HАССР сургалт амжилттай дүүргэснийг нотлох сертификат олгогдох ба төгсөгч байгууллагынхаа HACCP баг эсвэл Хүнсний Аюулгүй Байдлын багт ажиллах, цаашид мэргэших боломжтой.

Сургалтын төлбөр: 180000₮ /НӨАТ ороогүй/  Нэг байгууллагын 3-аас дээш оролцогч бүрд  -10% 

Энэхүү сургалтынтанилцуулга, хавсралтаар илгээлээ. 

Бүртгэлийг: 99056621, 70009001   https://goo.gl/forms/qRzlYbu3JbyuUIzz2  бөглөөд илгээнэ үү

 

Манай үйлчлүүлэгчид