OBSERVE MENTOR- Хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ.

OBSERVE MENTOR- Хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ.

МЕНТОРИНГИЙН ХӨТӨЛБӨР амжилттай зохион байгуулагдлаа.

3 сарын хугацаанд үргэлжилсэн #“ОБЗЕРВ_Консалтинг_Менторинг” хөтөлбөр амжилттай өндөрлөж энэ сарын 25-нд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа.
Тус хөтөлбөр нь залуу удирдлагууд өөрийгөө болон хамт олноо мөн бизнесээ удирдахад тулгарч буй асуудлаа шийдэхэд менторуудаас зөвлөгөө, чиглүүлэг авах, менторуудын амжилтанд хүргэсэн, тэдгээрийн мэдлэг, туршлагыг бий болгосон хувийн зан чанар, удирдлагын чадваруудаас суралцах зорилготойгоор дизайнлагдсан. Хөтөлбөр нь Менторуудын уулзалт, танхимын сургалт, VIP уулзалт, гэрийн даалгавар, номын хэлэлцүүлэг, Хувь хүний зан төлөв ба Менежер, Энтрепренёрын иж бүрэн шинжилгээ зэрэг бүрдэлтэйгээр явагдав.

Хөтөлбөрийн Менторууд:
П.Батхишиг Purevdoo Batkhishig Шунхлай ХХК, Гүйцэтгэх захирал
Др, Д.Энхбат, Энхбат Дангаасүрэн Датаком, Бизнес 2.0 академи, Хархорум Академийг үүсгэн байгуулагч, Нээлттэй мэдлэг боловсролын сангийн тэргүүн, УИХ гишүүн 2008-2012 
Ц.Оюунгэрэл, Оюунгэрэл Цэдэвдамба Нийгмийн зүтгэлтэн, бэстсэллэр хийгээд 10 гаруй номын зохиогч, УИХ Гишүүн, ССАЖЯамны сайд 2012-2016

VIP Уулзалтын зочдоор:
АПУ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Эрдэнэбилэг “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр,
Сангийн дэд сайд, Х.Булгантуяа, Булгантуяа Хүрэлбаатар “Монгол улсын төсвийн бүтэц, макро эдийн засгийн төлөв байдал” сэдвээр,
МОНОС группын ТУЗ-н дарга, Л.Хүрэлбаатар Khurelbaatar Luvsan“Инноваци ба Бизнес хөгжил” сэдвээр тус тус оролцов.

Уг хаалтын үйл ажиллагаан дээр хөтөлбөрийн оролцогч нар тус тусын зорилгодоо хэрхэн хүрсэн, өөрийгөө хэрхэн шинээр нээсэн, ямар хандлага ур чадварыг өөртөө шинээр олж авсан талаарх дүгнэлт, үр дүн, мөн хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөтөлбөрийн төгсөгч нарын клуб байгуулагдах санал оролцогчдоос гарч, хөтөлбөрийн хаалтын үеэр тус санал дэмжигдсэнээр #OBSERVE_MENTORING_ALUMNI байгуулагдлаа.

 

Манай үйлчлүүлэгчид