• Phone: 7509-9001
  • info@observeconsulting.com
Сошиал сувгууд:

БИДНИЙ АЖИЛЛАДАГ ЧИГЛЭЛ

– Менежмент системийн стандарт хэрэгжүүлэлт
– Тогтвортой хөгжлийн удирдлага (хабэа, бо, эрчим хүч)
– Үйлдвэрлэлийн удирдлага
– Чанарын удирдлага
– Хүнсний аюулгүй байдлын удирдлага
– Хүний нөөцийн удирдлага
– Процессын удирдлага ба сайжруулалт
– Эрсдэлийн удирдлага (үйл ажиллагааны)
– ХАБЭА-н удирдлага
– Хэрэглэгчийн үйлчилгээ, хэрэглэгчийн харилцааны удирдлага
– Байгууллагын дотоод хяналт, аудитын удирдлага
– Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага
– Мэдээллийн технологийн удирдлага (системийн интеграчлал)

Б. Жаргалмаа Монгол Даатгал ХХК

Хөтөлбөрт ороход мэдэхгүй чадахгүй зүйл зөндөө байсан. Төлөвлөгдсөн уулзалт, сургалт өөрчлөгдөж байгаагүй. Зохион байгуулалт сайтай байв. Энэ хөтөлбөрөөс маш их зүйл суралцаж олон найзтай болсон. Маш сайхан өгөөжтэй, насан туршын ментортой минь учруулж өгсөн.

Б. Нямаа Ариун Монгол ХХК

ЖДҮ тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд манай байгууллага нь PECB олон улсын баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулалтын аудитад амжилттай орж гэрчилгээгээ гардан авсан.

Д. Баясгалан Инвескор ББСБ ХК

Уг төсөл амжилттай хэрэгжихэд хамтран ажилласан ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын зөвлөх үйлчилгээ өндөр ач холбогдолтой байсныг тэмдэглэхэд таатай байна. Зөвлөхүүдийн мэдлэг туршлага багийн ажиллагаа нь манай төслийн баг амжилттай ажиллах гол үндэс байсан.

Х. Өнөрбат Хас Банк

ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-аас үзүүлж буй зөвлөх үйлчилгээ нь үр дүн, өгөөжтэй байгаа тул бид хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

О. Эрдэнэбулган Монгол Даатгал ХХК

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

Компанийн товч түүх

Компанийн товч танилцуулга видео

Бидний тухай тоон хэлээр

Компани үйл ажиллагаа, амжилт, түүхийн талаар тоон хэлээр

10 жилийн ойН танилцуулга

Компанийн 10 жилийн ойн баярын хүрээнд хийгдсэн товч танилцуулга видео

Харилцагчийн мэндчилгээ

Компанийн 10 жилийн ойн баярын хүрээнд манай зарим Харилцагчдаас бидэнд ирүүлсэн мэндчилгээг хүлээн авна уу.

"Сайн байна уу захиралаа" нэвтрүүлэгт оролцов

” Сайн байна уу захирал аа” нэвтрүүлэгт Обзерв Консалтинг Зөвлөх үйлчилгээний байгууллагын Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Дашдаржаагийн Отгонбат ..

Нэвтрүүлэг: 2020.05.20-ны Лхагва гаригийн 21 цагаас гарна

Хөтлөгч: Б.Лхагважав.Бизнесийн Ухааны доктор. эрх зүйч

МҮХАҮТ-ын мэндчилгээ

Компанийн 10 жилийн ойн хүрээнд хамтрагч, түншлэгч ААНБ-уудаас олон мэндчилгээ ирүүлсэн билээ. 

Бидэнд мэндчилгээ ирүүлсэн МҮХАҮТанхим, Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинд танд баярлалаа

СТАР ТВ-ийн "эхлэх цэг" нэвтрүүлэгт зочноор оролцов.

Сэдэв: Бизнес эхлэх, Бизнесийн удирдахуй, Удирдагчийн зан төлөв, Хувь хүний хөгжил

ISO-гоо амьдаруулъя

Олон ААНБ-ууд ямар нэг ISO стандарт хэрэгжүүлсэн байдаг боловч, хэрэгжүүлсэн стандартынхаа үр шимийг хүртэж чадаагүй, тогтолцоо систем бодитоор бий болоогүй байх нь бий.

Бид эдгээр ААНБ-уудад зориулсан “ISO-гоо амьдаруулъя” тусгайлсан үйлчилгээг бий болгосон.

Зөгийн балны “Томоко” брэндийг үйлдвэрлэгч Михачи ХХК дээр ажилласан талаар энэхүү танилцуулгыг үзнэ үү.

Сургалтын каталоги шинэчлэгдлээ.

Сургалтын меню-г энд дарж үзнэ үү.

Та манай сургалтын каталоги-оос бидний санал болгодог сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Рестораны менюнээс дуртай хоолоо сонгон, найруулж захиалдаг шиг та манай сургалтын менюнээс өөрийнхөө болон байгууллагынхаа онцлог хэрэгцээнд үндэслэн сургалтыг захиалан авах боломжтой.