“Mystery Shopper” үйлчилгээ

OBSERVE CONSULTING

I. Байгууллагын товч танилцуулга

Обзерв Консалтинг нь бизнесийн байгууллагын тогтвортой хөгжлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах үндсэн чиглэлтэйгээр 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага юм.

Бид хөнгөн хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, банк санхүү, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны салбаруудын тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд нь зөвлөх үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Манай үйлчилгээ доорхи 4 чиглэлээр явагддаг:

  • Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээ
  • Байгууллагын захиалгат сургалтын үйлчилгээ
  • Захиалгат үнэлгээ аудитын үйлчилгээ
  • Байгууллагын удирдлагын аутсорсингийн үйлчилгээ

Бидний хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний үр дүнд харилцагч байгууллагууд маань тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, эрсдэлд суурилсан сэтгэлгээг дэмжигч, алсын хараа байгууллага болж төлөвшиж чаддаг гэж бид итгэдэг бөгөөд бид бас харилцагч байгууллагаасаа суралцаж хамт хөгжиж чаддаг.

II. "MYSTERY SHOPPER" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

“Mystery Shopper” үйлчилгээ нь хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн ёс зүйт, туршлагатай байгууллагаад (эсвэл хувь хүн) хүсэлт гарган өөрийн бодлого, журам, стандарт гэх мэт шаардлагуудыг шалгуур болгож, өөрийн гүйцэтгэлдээ үнэлгээ хийлгэх захиалгат ажил юм. Энэхүү үйлчилгээг захиалж буй байгууллагыг бид “Захиалагч” гэж нэрлэдэг. “Mystery Shopper” үйлчилгээг явуулахдаа Аудитор нь Захиалагчын тогтоосон хамрах хүрээнд (Scope) хэрэглэгчийн дүрээр (үйлчлүүлэгч) очиж мөн Захиалагчын тогтоосон шалгуурыг (criteria) ашиглан шаардлага ба гүйцэтгэлийн (Requirement vs Actual Performance) зөрүүг бодитоор үнэлэн тайланг гаргаж өгдөг. Харьцангуй дотоод стандартын тогтолцоо нь бүрдэж бэхжсэн байгууллага энэхүү үйлчилгээ авдаг.

III. ЗОРИЛГО

Хөндлөнгийн, хараат бус, ур чадвартай аудиторын дүгнэлтэнд үндэслэн
(практикт гадны (external) байгууллагын дүгнэлт илүү бодит, хүлээн
зөвшөөрөгдөхүйц байдаг) өөрийн гүйцэтгэлээ сайжруулах боломжийг
тогтооход “Mystery Shopper” үйлчилгээний зорилго оршино

IV. ТӨЛӨВЛӨЛТ & ЯВАГДАХ ПРОЦЕДУР

ҮЕ ШАТУУД ХИЙГДЭХ АЖИЛ
1-Р ҮЕ ШАТ“Mystery Shopper” үйлчилгээний хамрах хүрээг тодорхойлох
2-Р ҮЕ ШАТ“Mystery Shopper” үйлчилгээний шалгуурыг тодорхойлох
3-Р ҮЕ ШАТ“Mystery Shopper” үйлчилгээг газар дээр явуулах
4-Р ҮЕ ШАТ“Mystery Shopper” үйлчилгээний тайланг боловсруулах
5-Р ҮЕ ШАТ“Mystery Shopper” үйлчилгээний тайланг танилцуулах

“Mystery Shopper” үйлчилгээг явуулахад удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар болох ISO19011:2011-ийн дагуу явагдах ба доорхи арга хэлбэрүүд ашиглагдна.

  • Ажиглалт явуулах,(observe)
  • Ярилцлага хийх (interview)

V. ХҮНИЙ НӨӨЦ & МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ

“Mystery Shopper” үйлчилгээг аудитын ажлын болон салбарын туршлагатай аудитор гүйцэтгэх ёстой. ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын хувьд Зөвлөх ба Аудиторын ёсзүйн код-ыг баримтлан ажилладаг ба өөрийн дотоод бодлогын дагуу “Mystery Shopper” үйлчилгээг явуулах аудиторыг томилдог. Мөн энэхүү үйлчилгээг үзүүлэх байгууллага ба энэхүү байгууллагын нэрийн өмнөөс аудитыг газар дээр явуулах аудитор нь Захиалагчаас хараат бус, бие даасан, хөндлөнгийн байх ёстой. Тиймээс бид урьдчилан “”Хараат бус байдлын тодорхойлолт-ыг Захиалагч байгууллагаас болон Аудитороос гаргуулж авдаг.

VI. ДАРААГЫН ҮЕ ШАТ

Захиалагч хүсвэл бид “”Mystery Shopper” үйлчилгээний тайланг өгсөний дараа уг тайланд үндэслэн сайжруулалтын саналуудыг хэрэгжүүлэх тухай зөвлөх үйлчилгээний саналыг боловсруулан өгнө. Энэ бол тусдаа үйлчилгээ юм.

VII. НУУЦЛАЛ, ХАРИУЦЛАГА

“Mystery Shopper” үйлчилгээ нь хэдийгээр байгууллагын санхүүгийн болон бусад нууц, эмзэг мэдээлэл рүү төдийлөн хамаардаггүй боловч, энэхүү үйлчилгээний Захиалагчтай бид “Харилцан нууц хадгалах гэрээ”-г заавал байгуулдаг. Энэхүү гэрээ нь нэг талаас мэдээллийн нууцлалыг хангах харилцааг зохицуулах зорилготойгоос гадна нөгөө талаас Захиалагчийн итгэл, ажлын гүйцэтгэл, мэргэжлийн ёсзүй, хариуцлагынхаа талаар гаргаж буй бидний үүрэг амлалт юм.