ХӨТӨЛБӨРҮҮД

OBSERVE CONSULTING

Менторинг хөтөлбөр

“Great vision without great people is irrelevant” Jim Collins, Good to Great

▪ Алсын хараа, үнэт зүйлс, зарчмаа тодорхойлж түүнийхээ дагуу системийг бий
болгож, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Бизнесийн байгууллагын
дээд түвшний удирдлага, нийгмийн зүтгэлтэн, менежментийн зөвлөхүүдээс
зөвлөгөө, чиглүүлэг, мэдээлэл, мэдлэг, ноу-хау, сургалт авна.
▪ Ментортой хийх уулзалтууд нь танд тухайн ментороос шууд өгөгдөх мэдлэгээс
гадна далд мэдлэгийг ч шилжүүлэн авах боломжийг олгоно.
▪ Бодит амьдрал дээрх, практик шийдэл, гарц хайсан эргэлзээтэй асуудалдаа практик
зөвлөмж авна.
▪ Нягт уялдаа, харилцан хамааралтай, цогц хөтөлбөрийн дагуу богино хугацаанд
өөрийн давуу тал, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадна.
▪ Сүлжээ, харилцаа, хамтын ажиллагааны олон арга замуудаас үлгэр дууриал авах
боломжтой.

Менторингийн хөтөлбөр нь харьцангуй богино хугацаанд оновчтой, цогц, идэвхтэй үйл
ажиллагаагаар дамжуулан МЕНТИЙ-н
▪ Карьер, нийгэм, сэтгэлзүйн хөгжлийг урагш түлхэж, бат бэх карьер хөгжлийн
суурийг тавих, чадавхийг бэхжүүлэх
▪ Өөрийгөө, багаа, байгууллагаа удирдахад шаардлагатай манлайлал, менежерийн ур
чадварыг оношилж, хөгжүүлэх
▪ Бизнесээ хөгжүүлэх, нийгэмд оруулах хувь нэмэр, үнэ цэнээ өсгөхөд нь дэмжлэг
үзүүлэх юм.
Ментий нарт өгөх үнэ цэнэ:
▪ Ур чадвар, туршлага, манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн менторуудаас бодит
зөвлөгөө, дүгнэлт, шүүмж авна.
▪ Танилын хүрээг тэлэх, сурч хөгжих, өсөн дэвжих шинэ боломжууд нээгдэнэ.
▪ Ментороос ирэх дэмжлэг, мэргэжлийн хамгаалал хүртэнэ.
▪ Шинээр сэтгэж, шинэ арга барил турших, хүч чадалаа сориход тань урамшуулна.
▪ Ажиллаж буй байгууллагынхаа үнэт зүйлс, хувь хүнийхээ онцлог, ажил, амьдралын
зорилгоо ойлгох, бэхжүүлэхэд чиглүүлэгдэнэ.
▪ Ажлын талбарт тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд зөвлөмж,
чиглүүлэг авна.
▪ Тасралтгүй хөгжихөд тань дэмжлэг үзүүлэх мэдлэгийн хүрээлэлд орно.
▪ Менежментийн зөвлөх байгууллагатай мэргэжилтний хувьд хамтран ажиллах
боломж нээгдэнэ.
www.observeconsulting.com
@observeconsulting.com

Менторингийн хөтөлбөр нь харьцангуй богино хугацаанд оновчтой, цогц, идэвхтэй үйл
ажиллагаагаар дамжуулан МЕНТИЙ-н
▪ Карьер, нийгэм, сэтгэлзүйн хөгжлийг урагш түлхэж, бат бэх карьер хөгжлийн
суурийг тавих, чадавхийг бэхжүүлэх
▪ Өөрийгөө, багаа, байгууллагаа удирдахад шаардлагатай манлайлал, менежерийн ур
чадварыг оношилж, хөгжүүлэх
▪ Бизнесээ хөгжүүлэх, нийгэмд оруулах хувь нэмэр, үнэ цэнээ өсгөхөд нь дэмжлэг
үзүүлэх юм.
Ментий нарт өгөх үнэ цэнэ:
▪ Ур чадвар, туршлага, манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн менторуудаас бодит
зөвлөгөө, дүгнэлт, шүүмж авна.
▪ Танилын хүрээг тэлэх, сурч хөгжих, өсөн дэвжих шинэ боломжууд нээгдэнэ.
▪ Ментороос ирэх дэмжлэг, мэргэжлийн хамгаалал хүртэнэ.
▪ Шинээр сэтгэж, шинэ арга барил турших, хүч чадалаа сориход тань урамшуулна.
▪ Ажиллаж буй байгууллагынхаа үнэт зүйлс, хувь хүнийхээ онцлог, ажил, амьдралын
зорилгоо ойлгох, бэхжүүлэхэд чиглүүлэгдэнэ.
▪ Ажлын талбарт тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд зөвлөмж,
чиглүүлэг авна.
▪ Тасралтгүй хөгжихөд тань дэмжлэг үзүүлэх мэдлэгийн хүрээлэлд орно.
▪ Менежментийн зөвлөх байгууллагатай мэргэжилтний хувьд хамтран ажиллах
боломж нээгдэнэ.
www.observeconsulting.com
@observeconsulting.com

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
Үндсэн хугацаа: 10 долоо хоног

Манай хөтөлбөрийн Менторууд

OBSERVE CONSULTING

Хөтөлбөрийн VIP зочид

OBSERVE CONSULTING

Хөтөлбөрийн турш 3 зочинтой уулзана.

Хөтөлбөр дэх үйл ажиллагаа:

OBSERVE CONSULTING
NESTTTTT-1-opr1orufsgkqub9k6ddnjy30nznfgcvum8zljz4j2g

Чанарын менежер бэлтгэх хөтөлбөр

OBSERVE CONSULTING

Өдрөөс өдөрт бизнесийн байгууллагын өрсөлдөөн ширүүсэж, энэ өрсөлдөөн нь хэн илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна вэ? хэн илүү хэрэглэгчдээ сэтгэл ханамжийг бий болгож чадаж байна гэдэг агуулга руу шилжиж байна. Өдрөөс өдөрт чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001 ба бусад) хэрэгжүүлэх байгууллага, компаниудын тоо өсөж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг төгөлдөржүүлэх, хэрэглэгчтэйгээ илүү ойр дотно харилцаа бий болгох, Үр нөлөөтэй чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлж, хэвшүүлэн удирдаж авч явахад Чанарын менежерийн үүрэг хамгаас чухал юм. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь бүтээгдэхүүний зөвхөн хэр чанартай (үзүүлэлт, амт, өнгө, чанарын)  тухай ойлголт биш билээ. Энэ бол бүтээгдэхүүн ба үйлчилгээний холбогдох шаардлагуудыг (шаардлага гэдэг нь стандарт, норм байж болно, хэрэглэгчээс тогтоогдож болно, байгууллага өөрөө өөртөө тогтоож болно) байнга хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга сахиж  байх, ханган нийлүүлэгч туслан гүйцэтгэгчээ хөгжүүлэн хамтран хөгжиж хамтран ажиллах, нийт ажилтнуудыг чадавхжуулах, дээд удирдлага нь үүрэг, манлайлалтай оролцоотой байх тухай цогц ойлголт юм.

Тиймээс Чанарын менежер гэдэг бол  Ерөнхий технологич, Үйлдвэрийн дарга, эсвэл Чанарын хяналтын ажилтан мөн Чанар шалгагч биш юм. Энэ бол байгууллагын өсөлт, хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлогч, гүйцэтгэх удирдлагын ойрын зөвлөгч, шийдвэр гаргагч, төлөвлөгч, хэрэгжүүлэгч, алсыг харагч албан тушаал байх ёстой.

Компанид үнэ цэнэ авч ирэх энэхүү хариуцлагатай албан тушаалд тавигддаг суурь мэдлэг, ур чадварыг олгоход энэхүү хөтөлбөр зориулагдсан.

3 сарын турш үргэлжилнэ.

Долоо хоног бүрийн  Пүрэв гаригт хичээллэнэ.

  • Гүйцэтгэх захирал
  • Чанарын албаны дарга, Чанарын менежерүүд,
  • Чанарын менежерээр ажиллахаар төлөвлөж буй бүх мэргэжилтэн
  • Нийцэл хариуцсан удирдах ажилтнууд
  • Дотоод хяналт хариуцсан удирдах ажилтнууд
  • Идэвхтэй оролцоонд тулгуурлан доорх хэлбэрээр явагдана.

    • Танхимын сургалт
    • Багаар дасгал ажил хийх,
    • Бие даалтын
    • Чөлөөт ярилцлага,
    • Туршлага судлах аялал хийх
  • Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой.
  • Хэл яриа, бичгийн өндөр чадавхтай.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 7000-9001, 9916-1937 дугаарын утас эсвэл erdenechimeg.observe@gmail.com хаягт имэйл илгээж, хөтөлбөрийн төлбөр болох 1 800 000₮-ийн 30%-ийг төлснөөр бүртгэл  хийгдэнэ. Оролцогч нь хөтөлбөрийн явцад төлбөрийн үлдэгдлийг бүрэн барагдуулна.

  • Хөтөлбөрийн төгсөгчдийн групп байгуулагдана
  • Цаашид бие биеэсээ байнга суралцах, хөгжих боломжийг нээж, сургалт, семинар, уулзалтыг тогтмолжуулна,
  • Хөтөлбөрийн төгсөгчид сургалт, хөгжлийн арга хэмжээнүүд дээр ээлжлэн сургагч багш, зохион байгуулагчаар ажиллана.
  • Харилцан туршлага судлах, тойрон аялал хийгдэнэ.
  • Хөтөлбөрт хамрагдагсдад дараах сертификат олгогдоно.

    • “Чанарын менежер бэлтгэх хөтөлбөр”- ийг амжилттай дүүргэснийг нотлох Чанарын менежерийн сертификат (ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын гэрчилгээ)

Жижиг Дунд Аж Ахуй Нэгжүүдийн Чанарын Удирдлагыг Дэмжих Тэтгэлэгт хөтөлбөр

OBSERVE CONSULTING

Хөтөлбөрийн зорилго: Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын чанарын удирдлагын хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог бүрдүүлэх (QA/QC) хэрэгжүүлэх, нийцлийн түвшингээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн олон улсын баталгаажуулалт хийлгэхэд хамтран ажиллах, тэтгэлэгт хамруулах

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үндсэн нөхцөл

-ЖДААНэгжид хамаарах (ажилтны тоо 100 хүртэл, борлуулалтын орлого 2 тэрбум хүртэл)

-Сургалтад бүрэн хамрагдах 2 ажилтанг томилох

-Сургалтаар авсан мэдлэг, ойлголтоо ашиглан өөрийн байгууллага дээр чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлэхэд зөвлөхтэй хамтран ажиллах

-PECB-ийн олон улсын баталгаажуулалтад хамрагдах

Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол

-Чанарын удирдлагын тогтолцоо бүрдэнэ.

-Хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээ сайжирна.

-Гүйцэтгэлийн хэмжүүрүүдйиг тогтоож хэрэглэж хэвшинэ.

-Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-ISO9001:2015-ийн олон улсын баталгаажуулалтын сертификат олгогдоно.

Тэтгэлэг:

Өндөр үнэлгээтэй 1 оролцогч төлбөрөөс 100% хөнгөлөгдөнө.

Шаардлага хангасан бүх оролцогч нар төлбөрөөс 50% хөнгөлөгдөнө.