Mystery shopper (Нууц үйлчлүүлэгч)Бизнесээ харилцагч, хэрэглэгчийн нүдээр харах боломж

Товч танилцуулга:
Нууц худалдан авагчийн үйлчилгээ нь байгууллагын үйлчилгээг хэрэглэгчийн өнцгөөс бодитоор үнэлэх, үйлчилгээний чанар, ажилтнуудын харилцаа, стандарт мөрдөлтийг нууц байдлаар шалгах судалгааны арга юм. Энэхүү үйлчилгээ нь үйлчилгээний чанарын бодит байдлыг илрүүлж, байгууллагын бодит хэрэглэгчийн туршлагыг ойлгоход тусалдаг.
Гол үнэ цэнэ, ач холбогдол:
Mystery Shopper үйлчилгээ нь байгууллагын “бодит байдлын толь” болж өгдөг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэн зөв хэмжих, сул талуудыг эрт илрүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах стратегийн шийдвэр гаргахад шууд дэмжлэг үзүүлдэг. Энэ нь байгууллагад ажилтнуудын хандлага, харилцаа, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг бодитоор харьцуулж, хөгжлийн чиглэл тодорхойлох боломж олгодог.
Манай үйлчилгээний давуу тал:
OBSERVE Consulting нь Mystery Shopper үйлчилгээний хүрээнд ISO 9001, ISO 21001 зэрэг чанарын удирдлагын тогтолцооны зарчимд тулгуурлан судалгаа, дүгнэлтээ боловсруулдаг. Бид судалгааны үр дүнг бодит өгөгдөлд тулгуурласан тайлан, сайжруулалтын зөвлөмж, сургалт, коучингийн үйлчилгээгээр нэгтгэн хүргэдэг бөгөөд ингэснээр зөвхөн оношлох бус, бодит өөрчлөлт бий болгох шийдлийг санал болгодог.

“Mystery Shopper” үйлчилгээг явуулахдаа Аудитор нь Захиалагчын тогтоосон хамрах хүрээнд (Scope) хэрэглэгчийн дүрээр (үйлчлүүлэгч) очиж мөн Захиалагчын тогтоосон шалгуурыг (criteria) ашиглан шаардлага ба гүйцэтгэлийн (Requirement vs Actual Performance) зөрүүг бодитоор үнэлэн тайланг гаргаж өгдөг.
Дотоод стандартын тогтолцоо нь бүрдэж бэхжсэн байгууллага энэхүү үйлчилгээ авдаг.
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.