ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ нь сургалтаар дамжуулан харилцагч байгууллагын бизнесийн төгөлдөршилд бодитой хувь нэмэр оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын үйлчилгээнд өндөр ач холбогдол өгөн ажилладаг. Бид Монголын бизнесийн жижиг, дунд, том, тэргүүлэгч 90 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаад байна. Энэ хугацаанд бизнесийн ололт амжилт, түүнд хүргэсэн тэргүүн туршлагуудыг судалж, тулгамдаж буй нийтлэг хүндрэл, сул тал, алдаа дутагдлыг сайжруулахад хамтран ажиллаж байна.
Бид харилцагчдадаа олон улсын удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, сургалт, аудитын цогц систем санал болгодог
Бид байгууллагын хүсэлт, бодит хэрэгцээ, шаардлагад үндэслэн сургалтын хөтөлбөрийг дизайналан захиалгат сургалт явуулдаг
Бид нэг удаагийн бус “тасралтгүй сайжруулалтыг бий болгох” эргэх холбоотой хамтын ажиллагааг эрхэмлэдэг
Бид зөвлөх үйлчилгээ үзүүлдгийн хувьд тулгамдаад буй бодит асуудал дээр үндэслэн сургалт явуулдаг учраас сургалтын өгөөж хөрсөнд буусан, практик хэрэглээнд илүү ойр болдог.
Бизнесийн салбар бүрд ажиллаж буй практик туршлагатай, шинийг эрэлхийлэгч, мэргэжлийн сургагч багш нартай бөгөөд бид захиалагч байгууллагын сургалтын хэрэгцээг оношлон, хүлээлтэд үндэслэсэн сургалтын хөтөлбөр дизайнлан сургалт явуулах ба сургалтын үр дүнг үнэлэн, сургалтын өгөөжийг байгууллагад ажил болгоход бүх талаар дэмжиж ажилладаг.
- Топ удирдлагуудтай уулзана
- Хүний нөөцийн менежертэй уулзана
- Ажилтнуудтай уулзана
- Хэрэгцээнд тулгуурласан сургалтын багц тодорхойлно
- Сургалтын зорилтот контентыг хөгжүүлнэ
- Сургалтын хүргэх хэлбэрийг тодорхойлно
- Сургалтын төлөвлөгөөг гаргана
- Сургалтыг удирдан явуулна
Үр дүнгийн хяналт мониторинг хийх (Тоо ба чанарын үзүүлэлтээр)
- Үр дүнд үндэслэн тайлан боловсруулж өгөх
- Зөвлөмжийг өгөх
Сургалтыг явуулахдаа бид идэвхтэй оролцоонд тулгуурлан дараах арга хэлбэрээс тохирох арга зүйг сонгон хүргэдэг. Үүнд:
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |