Энэхүү стандартад “Хүнсний аюулгүй байдал”-ыг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэх үед хүнс нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх баталгаа гэж тодорхойлсон байдаг. Дэлхийн худалдаа даяарчлагдсан өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд дунджаар 420 000 хүн хоолны хордлого, хордлогот халдварын улмаас нас бардаг болохыг тогтоосон байдаг. Дээрх тодорхойлолт болон ДЭМБ-аас гаргасан судалгааны үр дүнгээс харахад хүнс нь хүний эрүүл мэндтэй шууд холбогддог учраас хүнсний сүлжээнд оролцогчдын хувьд түүний аюулгүй байдлыг ХЭРХЭН хангуулах, хэрэглэгчдэд баталгааг ЯАЖ өгөх вэ? гэсэн шийдвэрлэхэд төвөгтэй асуудалтай нүүр тулдаг.
ISO 22000:2018 нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнс бохирдож болзошгүй аюул, эрсдлээс хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд шаардлагатай хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлдэг станадарт юм. Өөрөөр хэлбэл хүнсний сүлжээн дэх аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хяналтын төлөвлөлтийг байгууллагын болон үйл ажиллагааны түвшинд бий болгосноор эрсдлийг удирдах PDCA (ТГШС) ба эрсдэлд суурилсан сэтгэлгээнд үндэслэсэн тасралтгүй сайжруулалтын тогтолцоог бий болгоно. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр ХЭРХЭН, ЯАЖ гэсэн хүнсний сүлжээнд оролцогч байгууллагуудын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болдог.
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр байгууллага, ажилтан, хэрэглэгчдэд дараах ач холбогдлыг бий болгодог.
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр дараах үр дүн, үнэ цэнэ танай байгууллагад бий болдог. Үүнд:
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны жижиг, томоос үл хамааран хүнсний сүлжээнд оролцогч дараах байгууллагууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд:
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр нөлөөлтөй хэрэгжүүлэхэд захиалагч болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд дараах байдлаар явагдана. (Бүдүүвч)
Манай байгууллагын зөвлөх үйлчилгээнд баримталдаг үндсэн зарчим буюу давуу талыг товч дурьдвал:
Бид олон жилийн зөвлөх үйлчилгээний туршлагадаа үндэслэн Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэгч байгуулгадаа дараах зөвлөмжийг санал болгодог(Бүдүүвч).