УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ХЭРЭГЖҮҮЛЭХ

Удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх компанийн төслийн багийнханд өгөх зөвлөмж

Баяр хүргэе!

Компанидаа Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх төслийн үндсэн багийн гишүүн болсон танд баяр хүргэе.

 

        Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх төслийн багийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээн авах нь нэг талаас ихээхэн үүрэг хариуцлага хүлээж буй “айдас хүрэм” шийдвэр ч нөгөө талаас Та хувь хүнийхээ хувьд хөгжих, суралцах улмаар албан тушаал хувийн карьерийн хувьд өсөх дэвших боломжийг олгодог гайхалтай бөгөөд азтай үйл явдал байдаг.

ГАРЫН АВЛАГЫН ЗОРИЛГО

Зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвлөх багийнхан харилцагчийн төслийн хэрэгцээ шаардлагыг нь үнэлэн, гэрээний үүрэг, хүлээгдэж буй үр дүнгээ тодорхойлон, зорилгоо нэгтгэхээс эхлэн гэрээний хүлээгдэж буй үр дүнд хүрэхийн тулд төлөвлөсөн ажилбаруудыг үе шаттайгаар гүйцэтгэж дуусах хүртэл үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм. Зөвлөх үйлчилгээнд Зөвлөх багийнхан болон Харилцагч тал (харилцагч талаас үүрэг хүлээсэн төслийн баг) харилцан нэг зорилгын дор, үр дүнд сууриласан бүтээлч, ажил хэрэгч зарчмыг баримтална. Төслийн хүлээгдэж буй үр дүнд хүрэхэд Төслийн багийн үүрэг оролцоо маш чухал байдаг. Учир нь Зөвлөх багаас өгч буй зөвлөмж, үүрэг даалгаварыг хэрэгжүүлэгч нь Харилцагч өөрөө байдаг. Иимээс аливаа удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй байгууллагуудын Төслийн баг болон дээд удирдлагад зориулан энэхүү гарын авлагыг бид боловсруулсан билээ.

ХАМТЫН ҮР ДҮН
ОРОЛЦОО
АЖИЛ ХЭРЭГЧ ЗАРЧИМ
Previous
Next

ЗӨВЛӨМЖ №1: МЭДЛЭГ ЭЗЭМШИХ, СУРАЛЦАХ, ХӨГЖИХ

  • Бизнесийн удирдлага, менежментийн талаар сонирхох, судлах
  • Процессийн удирдлага, хяналтын тухай сонирхох, судлах
  • Хэрэгжүүлж буй удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн орчин, стандарчлалын талаар, мэдлэг эзэмших
  • Манлайлал, багийн удирдлага, хувь хүний хөгжил, ур чадварын талаар сонирхох, судлах
  • Зөвлөх үйлчилгээний үе шат болон тус үе шатуудад хийх ажлын ерөнхий хүрээг ойлгох.

ЗӨВЛӨМЖ №2: ХАРИУЦЛАГА

  • Бизнесийн удирдлага, менежментийн талаар сонирхох, судлах
  • Процессийн удирдлага, хяналтын тухай сонирхох, судлах
  • Хэрэгжүүлж буй удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн орчин, стандарчлалын талаар, мэдлэг эзэмших
  • Манлайлал, багийн удирдлага, хувь хүний хөгжил, ур чадварын талаар сонирхох, судлах
  • Зөвлөх үйлчилгээний үе шат болон тус үе шатуудад хийх ажлын ерөнхий хүрээг ойлгох.
  •  

ЗӨВЛӨМЖ №3: ХАРИЛЦАА ХОЛБОО

  • Хариу хүссэн шинжтэй аливаа харилцаанд (имэйл, утас, биечилсэн яриа) харилцаанд заавал хариу өгөх
  • Зөвлөх багаас өгсөн даалгаврыг бүрэн ойлгосон эсэхээ бататган тодруулж, хугацаанд нь гүйцэтгэх
  • Төслийн даалгаврыг нээлттэй байлгах, мэдээлэл солилцох, гүйцэтгэлийг хянах зорилго бүхий OBSERVE PMS программыг багийн бүх гишүүд ашиглаж сурах, тогтмол хөтлөлт хийх.
  • Даалгавар гүйцэтгэлийн явцад ойлгомжгүй, мэдлэг, туршлага дутагдсан ажилбаруудыг тухай бүрд нь Зөвлөх багаасаа асууж байх, “Ангаахай философи”-ийг баримтлах. “Ангаахай философи” гэдэг нь сурах, мэдэхийн төлөө өөрөө тэмүүлэхийг хэлнэ.
  • Төслийн багийнхан дотоод уулзалтаас гарсан үр дүнгээс Зөвлөх багт танилцуулах, санал хүсэлтээ илэрхийлэх эрх нь нээлттэй.

ЗӨВЛӨМЖ №4: ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Төслийн багийн гишүүн солигдсон тохиолдолд дараагийн гишүүнийг ажлын 3 хоногийн дотор сонгон томилж Зөвлөх багт мэдэгдэх.
  • Шинэ гишүүнд төслийн тухай танилцуулга, чиглүүлэгийг Төслийн багийн ахлагч өгч, сургалт, уулзалтуудад идэвхитэй хамруулах.
  • Төслийн багийнхан Зөвлөх багийнхантай ажлын 5 хоногийн 1 /нэг/ өдрийг “СургалтУулзалт”-ын өдөр болгон зориулж гаргах.
  • Төслийн баг эсвэл ажлын хэсэг 7 хоногт 2-3 цагийг “Дотоод уулзалт” ажиллагаандаа зориулж, гаргах.
  • Төслийн багийнхан Зөвлөх багаас өгсөн төлөвлөгөөний дагуу Сургалт-Уулзалтандаа бэлдэх, гишүүдийн оролцоог бүрэн хангах.
  • Төслийн багийн уулзалт болон шийдвэр гаргавал Маягт 2-ын дагуу уулзалтын тэмдэглэл хөтөлж байх,
  •  

ЗӨВЛӨМЖ №5: ДААЛГАВАР & ТАЙЛАГНАЛ

  • Төслийн багийн гишүүдийн үүрэг даалгаварын бүртгэлийг дараах Маягт 3- ын дагуу бүртгэж явах.
  • Зөвлөх багаас өгсөн үүрэг даалгавруудын явцын тайланг Төслийн багийн ахлагч дараах Маягт 4-ын дагуу Зөвлөх багт тайлагнах (Тайланг 2 хувь бичиж 1 хувийг өөртөө, 1 хувийг Зөвлөх багт өгөх)
  • Зөвлөх багаас тайлангийн үнэлгээг эргэж асуух, холбоотой нэмэлт зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх.

МАЯГТУУД

Сошиал холбоос

Мэдээлэл

МЕНТОРИНГ V ХӨТӨЛБӨР

Бизнесийн удирдагчид, Энтрепренёруудын, хувь хүний хөгжил, бизнесийн удирдлага, нийгмийн манлайлалын ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн ОБЗЕРВ Менторинг хөтөлбөрийн 5 дахь ээлж шинэчлэгдсэн хувилбартайгаар эхлэхээр бүртгэлээ нээж байна. 📢💡 Хөтөлбөр 4 удаа амжилттай зохион байгуулагдаж 53 төгсөгчдийн сүлжээ үүсгэжээ.📍Энэ удаагийн хөтөлбөрт, бизнесийн удирдлага, нийгмийн манлайлал, менежментийн арвин туршлага бүхий 11 хүндэт ментор оролцох бөгөөд нэг оролцогч өөрийн сонголтоор 3-6 ментор сонгох боломжийг олгож байгаа онцлогтой. 🗓Үргэлжлэх хугацаа: 3 сар (2020.11.06-2021.02.05)Нэг менторт оноогдох оролцогчдын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

дэлгэрэнгүй »

БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТЫН ТУХАЙ

Баталгаажуулалт гэж юу вэ? Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй байгууллага энэхүү хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцоогоо эрх бүхий, хөндлөнгийн үнэлгээ аудитын байгууллагаар үнэлүүлж, нотолгоожуулах үйл ажиллагааг баталгаажуулалт (certification)гэдэг.
Баталгаажуулалт заавал хийлгэх ёстой юу? Ихэнх тохиолдолд баталгаажуулалтын аудит нь сайн шинжтэй. Харин тухайн байгууллагын харилцагч, хамтрагч, эсвэл эрх бүхий талаас баталгаажуулалтыг ЗААВАЛ хийлгэхийг шаардлага болгож болно.
Баталгаажуулалт ямар үр ашигтай вэ? – Баталгаажуулалт нь байгууллагад хэд хэдэн шууд болон шууд бус үр нөлөөг авчирдаг. Үүнд: Байгууллагын бүх түвшинд удирдлагын тогтолцоондоо ач холбогдол өгч татагдах орох явдал дээшилдэг. Харилцагч, хэрэглэгч, түншүүд, ажилтанууд бусад сонирхогч талуудад байгууллагын тогтвортой байдлын талаарх итгэл үнэмшилийг нэмэгдүүлдэг.
Баталгаажуулалтыг хэн хийдэг вэ? – Баталгаажуулалтыг өөрийн чадавхиа нотлож эрх бүхий итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл (accreditation) авсан (ISO17021 стандартыг хангаж) байгууллага гүйцэтгэх ёстой. Харин аудитын үйл ажиллагаанд мөн чадамж бүхий аудиторыг томилон ажиллуулах үүрэгийг баталгаажуулалтын байгууллага хүлээдэг.
Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага ямар үүрэг хүлээх вэ?- Баталгаажуулалт хийлгэж гэрчилгээжсэн байгууллага хэдэн хэдэн гол үүгийг хүлээдэг. Үүнд: Жил бүр эсвэл тохиролцсон хугацаанд магадлан аудитыг хүлээн авах, Баталгаажуулалтын байгууллагын зөвшөөрсөн хүрээнд баталгаажуулалтын тэмдэг, худалдааны тэмдэгийг ашиглах, Холбогдох хуулийн болон бусад шаардлагууддаа нийцэж ажиллах, Баталгаажуулалтын хүрээнд хүлээсэн бусад үүргээ биелүүлэх
Баталгаажуулалтын хугацаа: Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын хугацаа 3 жил байдаг бөгөөд жил бүр эсвэл тохирсон хугацааны давтамжтайгаар магадлан аудит явагдах ёстой.
Баталгаажуулалтын үнэ: Баталгаажуулалтын үйлчилгээний үнэ нь тухайн баталгаажуулалтын байгууллагаасаа болон ажиллаж буй бүс нутаг, улс орны ерөнхий үнийн түвшингээс хамаарч харилцан адилгүй байдаг. Логикын хувьд, илүү чанартай, нэр хүндтай, туршлагатай, ур чадвартай үнэтэй аудиторыг ажиллуулдаг баталгаажуулалтын байгууллага илүү үнэтэй, харин итгэжлэл нь тодорхой бус (заримдаа бүр итгэмжлэгдсэн эсэх нь эргэлзээтэй), туршлага багатай, хямд үнэтэй аудиторыг санал болгож буй баталгаажуулалтын байгууллагын үнэ хямдавтар байдаг. Заримдаа ямар стандартаасаа хамаараад үнэ нь янз бүр байх нь ч бий. Харин тухайн байгууллагын хувьд баталгаажуулалтын аудитыг хийлгэхэд гарах зардал нь тухайн байгууллагын ажилладаг салбар (салбарын эрсдэл ялгаатай учраас), Байгууллагын хүний тоо, байгууллагын үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал зэргээс хамаарч харилцан адилгүй тогтоогддог. Аудит нь өөрөө сайн дурын үйлчилгээ, байгууллага өөрөө сайн дураараа энэ үйлчилгээг авч байгаа тул мэдээж тухайн аудитыг явуулахад ажиллаж буй аудиторын аялал болон замын зардлыг аудит хүлээн авч буй тал хариуцах ёстой байдаг.

дэлгэрэнгүй »