Эрчим хүчний дүн шинжилгээ (Energy review) хийх үйлчилгээ
Зөвлөхөөс өгөх зөвлөмжийг зохих ёсоор хэрэгжүүлэн ажилласнаар байгууллага дараах үр дүнд хүрэх болно. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг бодитойгоор бий болгоно,
- Эрчим хүчний хамааралтай хуулийн болон бусад зохицуулалтын шаардлагыг хангана
- Эрчим хүчний системийн ачааллыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээний ач холбогдлыг нэмэгдүүлнэ.
- Байгальд ээлтэй үйл ажиллагааг бий болгох байдлаар хөрөнгө оруулалт, санхүүжилт авч хөгжих боломжоо бүрдүүлнэ.
Үйлчилгээний процесс
- Эрчим хүчний дүн шинжилгээ хийх, эрчим хүчний гүйцэтгэлийн холбогдох мэдээллийг гаргах
- Эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох
- Эрчим хүчний суурь түвшнийг тодорхойлох
- Эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлт, эрчим хүчний суурь түвшнийг хэрэглэх, хадгалах, тохируулах
Хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн тооллого хийх үйлчилгээ
Олон улсын стандартын дагуу хүлэмжийн хийн шууд ба шууд бус ялгарлын тооллого хийх, тооллогын аргачлалтай болох, цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагуудад энэхүү зөвлөх үйлчилгээг санал болгож байна
ААНБ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийн балансыг тооцож тайлагнах үйлчилгээ бөгөөд, ХХЯ-ыг бууруулах арга хэмжээнүүдийн зөвлөгөөг багтаадаг.
ХХЯ нь тооллого нь Түвшин1 ба 2 түвшинд явагдана.
Үйлчилгээний процесс
- Байгууллагын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох хамрах хүрээг тодорхойлох
- Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын суурь өгөгдлийг цуглуулах
- Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын аргачлалыг тодорхойлох
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж