GAP Шинжилгээ гэж юу вэ ?

OBSERVE CONSULTING

GAP ANALYSIS буюу зөрүүний шинжилгээ зөвлөх үйлчилгээний танилцуулга

Gap Analysis буюу зөрүүний шинжилгээ нь байгууллагын одоогийн нөхцөл байдал ба гүйцэтгэл нь удирдлагын тогтолцооны шаардлагуудыг хэр хэмжээнд хангаж байгааг бодитойгоор тодорхойлох зорилгоор хийгддэг бие даасан үнэлгээний процесс бөгөөд удирдлагын тогтолцооны бүрэн хэмжээний аудит гэж ойлгож болно.

Зөрүүний шинжилгээний ач холбогдол ба хэрэглээ

  • Зөрүүний шинжилгээ нь тухайн стандартын гүйцэтгэлийг хэрхэн хангасан байдлыг зүйл тус бүрээр нарийвчлан тайлагнах бөгөөд цаашид стандартын шаардлагад нийцэхийн тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын төлөвлөгөөг (action plan) санал болгоно.
  • Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлэхээр
    төлөвлөж байгаа байгууллага зөрүүний
    шинжилгээг хийлгэснээр ажлын хамрах хүрээ,
    төсөв болон хэрэгжилттэй холбоотой
    менежментийн аливаа асуудлыг оновчтой
    тодорхойлох боломжтой болно.
  • Дотоод аудитын хөтөлбөрийн хүрээнд
    байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг оновчтой
    тодорхойлох, ингэхдээ гаднын байгууллагаар
    дүгнэлт хийлгэж санал авах замаар сайн дурын
    аудит (opinion audit) хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Зөрүүний шинжилгээг ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-д даатгах шалтгаан

  • Тухайн салбарын болон удирдлагын тогтолцоогоор туршлагажсан чадамж бүхий мэргэжилтний үнэ цэнэтэй оролцоо;
  • Байгууллагынхаа удирдлагын тогтолцооны үр нөлөөтэй байдал болон гүйцэтгэлийн байдлыг бодитойгоор харах боломж;
  • Стандартад үл нийцэх шаардлага болон зөрүүг арилгах зөвлөмж, хэрэгжүүлэх арга замыг оновчтой тодорхойлж өгдөг.
  • Зөрүүний шинжилгээг чадамж бүхий мэргэжилтнээр хийлгэж тайлан зөвлөмжийг дагаж ажиллах нь Зөвлөх үйлчилгээний хэрэгцээг багасгаж, зардал цаг хугацааг үлэмж хэмнэх боломжтой.
  • Зөвхөн тайлангаар хязгаарлагдахгүй, ажлын талбарт аудит хийгдэх үед мэргэжилтнүүдийн үнэ цэнэтэй зөвлөгөөг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой

Стандартын шаардлагын нийцэл ба зөрүүг тогтоох

Стандартын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх арга зам, боломжийг тодорхойлох

Зөрүүний шинжилгээ

GAP ANALYSIS БУЮУ ЗӨРҮҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ 5 АЛХАМ

  • АЛХАМ 1 Төлөвлөх

Байгууллагын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулна.

Үүнд:

  • Бизнес, үйл ажиллагааны танилцуулга
  • Удирдлагын тогтолцооны хамрах хүрээ
  • Байгууллагын бүтэц зохион байгуулалт
  • Шийдвэр гаргалтын тогтолцоо
  • Чиг, үүрэг, хариуцлагын тогтолцоо (АБТ)
  • Зөрүүний шинжилгээ хийхэд туслалцаа үзүүлэх ажилтны мэдээлэл
  • Үйл ажиллагааны түвшин дэх баримтжуулалтын талаарх мэдээлэл (бодлого, процедур, дүрэм, журам)
  • Software Мэдээллийн сантай танилцах (ERP гэх мэт)
  • АЛХАМ 2 Танилцуулга уулзалт

  • АЛХАМ 3 Газар дээрх аудит, үнэлгээ

  • АЛХАМ 4 Зөрүүний тайлан дүгнэлт гаргах

Алхам 3-ийг ажлын 5 өдөрт багтаан гаргах бөгөөд түүнд үндэслэн Зөрүүний шинжилгээний тайлан дүгнэлтийг гаргана

  • АЛХАМ 5 Хаалтын уулзалт (сонголтоор)

Зөрүүний шинжилгээгээр илрүүлсэн зүйлс болон зөвлөмжийг
удирдлагын багт танилцуулах уулзалт хийнэ.