ISO 17025| Лабораторийн чанарын удирдлага
ISO 17025 гэж юу вэ?
ISO/IEC 17025 товч танилцуулга
Сорилтын болон шалгалт тохируулагын лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлагыг тогтоосон стандарт юм.
ISO/IEC 17025 стандартын сүүлийн хувилбар нь 2005 онд гарсан байсан бөгөөд түүнээс хойш зах зээлийн байдал болон техник технологи ихээхэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2017 онд шинэчлэгдсэн болно.
Энэ шинэ хувилбар нь техникийн өөрчлөлтүүд, тайлбар толь болон IT технологийн шинэчлэлийг багтаасан. Мөн ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын сүүлийн хувилбарын үзэл санааг харгалзаж үзсэн.

ISO/IEC 17025 нь хэнд зориулагдсан бэ?
Энэхүү стандарт нь сорилт, түүвэр авалт, шалгалт тохируулга гүйцэтгэдэг хөндлөнгийн болон ААНБ-ын дотоод лаборатори хэрэглэх боломжтой.
Мөн түүнчлэн төрөл бүрийн судалгаа шинжилгээ явуулдаг их сургуулиуд, эрдэм шинжилгээний төвүүдийн лаборатори ч багтаж болно.
ISO/IEC 17025 хэрэгжүүлснээр ямар үр дүн үр ашиг бий болох вэ?
Уг стандартыг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэх;
МӨН
• Лабораторийн үйлчилгээг хэрэглэгч, зохицуулалтын байгууллага мөн итгэмжлэлийн байгууллагын шаардлагад нийцүүлэх
• Сорилт болон/ буюу шалгалт тохирууллагын чанарт нөлөөлөх ажлыг удирдах, гүйцэтгэх, шалгах процедурыг бий болгох
• Лабораторийн ажилтны хариуцлага, эрх мэдэл ба дотоод харилцааг тогтоох
• Лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны техникийн шаардлагуудыг хангуулах (Үүнд: хүний хүчин зүйл, ажлын байрны орчин нөхцөл, сорилт шалгалт тохируулагын арга, тоног төхөөрөмж, хэмжлийн нэгж дамжуулалт, түүвэр авалт, сорилт болон шалгалт тохируулагын зүйлстэй харилцах )
• Лабораторийн хяналтын системийг бий болгох зэрэг үр дүн гардаг.