ISO 21001 |-Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо
ISO 21001 гэж юу вэ?
ISO 21001 нь боловсрол олгох болон түүнтэй холбоотой процессыг сайжруулж, суралцагчдын шаардлагад нийцүүлж суралцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой боловсролын байгууллагуудад (цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэх мэт) зориулан Олон Улсын Стандартчлалын Байгууллага-аас тусгайлан боловсруулсан стандарт юм.
Энэхүү стандарт нь суралцагчид болон бусад үр ашиг хүртэгчдийн (other beneficiaries) шаардлагыг хангахуйц боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын менежментийн шилдэг арга хэрэгсэл болдог.

Боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо нь дан ганц боловсрол олгох үйл ажиллагаа бус түүнтэй холбоотой олон дагалдах элементүүдээс бүрэлдсэн тогтолцоог бий болгож, ажиллуулж хянах тухай асуудал байдаг.
ISO 21001 хэрхэн ажилладаг вэ?
ISO21001 стандартыг хэрэгжүүлэгч боловсрлын байгууллага нь дараах зарчмуудад үндэслэсэн Чанарын менежементийг тогтолцоо, түүний процессуудыг хэрэгжүүлдэг.
I. Суралцагчид болон үр шим хүртэгч нарт төвлөрөх (Focus on learners and other beneficiaries)
II. Алсын хараатай манлайлал (Visionary leadership)
III. Нийт ажилтануудын нягт оролцоо (Engagement of people)
IV. Процесст суурилсан хандлага (Process approach)
V. Сайжруулалт (Improvement)
VI. Нотолгоонд үндэслэж шийдвэр гаргадаг байх (Evidence-based decisions)*
VII. Харилцааны менежмент (Relationship management)
VIII. Нийгмийн хариуцлага Social responsibility;
IX. Хүртээмж болон ижил тэгш байдал (Accessibility and equity);
X. Боловсролын ёсзүй (Ethical conduct in education);
XI. өгөгдлийн аюулгүй байдал буюу хамгаалал (Data security and protection).

ISO 21001 стандарт боловсрол олгох болон түүнтэй холбоотой үйл ажиллагаануудыг зохион байгуулалт, төлөвлөлттэйгээр удирдах замаар боловсрол олгох үйл ажиллагааг чанартай, суралцагчийн хүлээлт шаардлагад нийцсэн байлгаад зогсохгүй, PDCA циклийн зарчмаар байгууллага цаашид тасралтгүй сайжрах боломжийг олгодог.