ISO 22000| Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 22000 гэж юу вэ?
“ISO 22000:2018 Food safety management systems — Requirements for any organization in the food chain/ MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлага” стандарт нь хүнсний сүлжээний бүхий л оролцогч талуудад хэрэгжүүлэх боломжтой хүнсний ауюлгүй байдлын суурь НАССР тогтолцоо болон чанарын менежментийн ISO9001 стандартын элементүүдийг агуулсан менежментийн тогтолцооны стандарт юм.
Ямар байгууллага ISO 22000 хэрэгжүүлэх вэ?
- Байгууллагын том жижгээс үл хүнсний чиглэлийн болон хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэгч, хүнс борлуулагч, тээвэрлэгч гэх мэт дурын байгууллага
- Байгууллагынхаа үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийхийг хүсч байгаа, түүхий эд бүтээгдэхүүнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангахыг хүсч байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр