ISO 22301| Бизнесийн тасралтгүй байдлын удирдлагын тогтолцоо
ISO 22301,Бизнесийн тасралтгүй байдлын (БТБ) менежмент гэж юу вэ?-
Урьдчилан тогтоож, сэргийлэх боломжгүй аливаа гэнэтийн шинжтэй тохиолдол болон үйл явдал тохиосон үед бизнесийн хэвийн үйл ажиллагааг аль болох хурдан шуурхай сэргээн босгож, ердийн буюу зүй ёсны түвшинд буцаан сэргээх төлөвлөлт, бэлэн байдал, шуурхай удирдлагын тогтолцоог БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ гэж тодорхойлдог.
Томоохон бизнесүүдийн хувьд энэ нь өөрөө засаглалын маш чухал элемэнтийн нэг тул Олон улсын Стандартчлалын Байгууллагаас энэхүү асуудлын удирдлагын тогтолцоонд зориулан стандарт гаргасан байдаг нь ISO22301 юм.
Томоохон бизнесүүдийн хувьд энэ нь өөрөө засаглалын маш чухал элемэнтийн нэг тул Олон улсын Стандартчлалын Байгууллагаас энэхүү асуудлын удирдлагын тогтолцоонд зориулан стандарт гаргасан байдаг нь ISO22301 юм.
ISO 22301 БТБ-н удирдлага яагаад чухал вэ?
500-аас дээш ажилтантай аливаа томоохон байгууллагын хувьд гэнэтийн тохиолоос авах шок буюу сөрөг нөлөөлөл илүү ноцтой, илүү хохиролтой ирнэ гэж үздэг. Жижгэвтэр байгууллагын хувьд илүү уян хатан, шуурхай, маневр хурдтай ажиллах боломжтой байдаг бол томоохон байгууллагын хувьд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ-ын удирдлагын хэрэгжүүлэх нь боломжит тохиолдлууд тохиосон үед шуурхай ажиллаж бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй залгуулах боломжийг энэ удирдлагын тогтолцоо байгууллагад олгодог.
ISO 22301,Ямар байгууллагад хамааралтай вэ?
Товчхондоо үйл ажиллагаа нь зогсох эрх байхгүй бүхий л байгууллагад БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ-ын удирдлага хамааралтай. Практикт байгалийн гамшиг, гал түймэр, халдлага, нийтийг хамарсан цар тахал, үймээн самуун гэх мэт тохиолдолоос бизнесийн зогсолт, сааралт, удаашрал авах боломжтой байгууллагууд энэ удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг зөвлөдөг.
Япон, Малайз, Канад, Их Британи, АНУ-ын зарим мужуудад төрийн болон онцгой үйл ажиллагаа үзүүлэгч зарим байгууллагыг (харилцаа холбоо, эрчим хүчний хангамж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, гэх мэт) БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг зохицуулалтын шаардлага болгож тогтоосон байдаг.
ISO 22301, Байгууллагад ямар үр ашиг өгөх вэ?
Доорх зурагт БТБ-ийн удирдлагын тогтолцоо хэрэгжүүлснээр бизнесийн хамгаалагдсан байдлын талаарх судалгааг доорхи зургаар харуулж байна. (эх үүсвэр www.pecb.com )