ISO 50001| Эрчим хүчний менежментийн тогтолцоо
ISO 50001 гэж юу вэ?
ISO 50001 стандарт нь нөөцийг хэмнэх, тэдгээрийн сөрөг нөлөөг арилгах, үр ашгийг дээшлүүлэх зорилготой бүх салбарын байгууллагуудад зориулан боловсруулагдсан.
Байгууллагын эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт ба үр ашгийг бий болгох зорилго, зорилтуудад хүрэхэд шаардагдах төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үнэлгээ мониторинг, сайжруулалтын процессын шаардлагуудыг тогтоосон олон улсын стандарт юм.
Энэхүү ISO стандарт нь эрчим хүчний менежментийн системийг (EnMS) хөгжүүлэх замаар эрчим хүчний хэрэглээг сайжруулах бодит арга замыг бий болгодог.

ISO 50001 хэрхэн ажилладаг вэ?
ISO 50001 нь байгууллагуудад эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, хэрэглээ, зарцуулалтыг сайжруулахад үнэлэлт дүгнэлт өгөх, ач холбогдол өгөхөд тусалдаг. Тус стандарт нь бусад ISO стандартуудын нэгэн адил (ISO9001, ISO45001 гэх мэт) тасралтгүй сайжруулах боломжтой PDCA (Plan-Do-Check-Act, Төлөвлө-Хий-Шалга-Ажил) онол дээр суурилагдсан. Байгууллага бүрийн түвшин, тоноглол, хүний нөөц, боломж, чадавх, засаглал харилцан адилгүй тул байгууллага бүрд ISO50001 стандарт харилцан адилгүй хэрэгжинэ. Дээд удирдлагын оролцоо дэмжлэг ихээр шаардагдана. Энэ стандартын бас нэг онцлогтой тал нь хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаарддаг.
Мэргэжлийн, туршлагатай зөвлөхтэй хамтран ажилласнаар энэхүү стандартыг яг байгууллагадаа тохирсон, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх боломжтой.

Ямар байгууллага ISO 50001 хэрэгжүүлэх вэ?
Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч, хэрэглэгч гээд бүгд энэхүү стандартыг тус тусын зорилгоор хэрэгжүүлэх боломжтой. Практик талаас нь авч үзвэл бүх байгууллага бизнесийн цар хүрээ, хэмжээнээс үл хамааран эрчим хүч хэрэглэгч талд илүү тохирох стандарт юм. Учир нь шинэ батлагдсан “Эрчим хүч хэмнэлтийн хууль”-аар хэрэглэгч илүү их үүрэг хүлээсэн.
Хуулийн хүрээнд Монгол улсад 297 орчим томоохон аж ахуй нэгж үүрэн хүлээж байна.

Яагаад ISO 50001 хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
Эрчим хүчний нөөц өдрөөс өдөрт багасаж байгаа тул эрчим хүчийг үр ашигтай зарцуулалтад суурилсан эрчим хүчний менежментийн систем нь бүх салбарт, бүх төрлийн байгууллагад ашиглагдах боломжтой систем юм. Онцлог шинж чанаруудын хувьд энэ системийг дангаар нь суулгах боломжтой эсвэл бусад удирдлагын системүүдтэй хамт хэрэгжүүлж болно. Чанарын менежмент, байгаль орчны менежментийн системтэй нэгтгэхэд маш хялбар байдаг.
2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг баталсан ба Засгийн газрын 2016 оны 295-р тогтоолоор “Эрчим хүчний аудит хийх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчийг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам” зэрэг 4 журам батлагдан гарсан. Хууль болон дагалдан гарсан журмаар эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий ААНБ-уудыг “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж тодорхойлсон ба үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүчний хэмнэлт тал дээр тодорхой үүрэг амлалтыг төрийн ба зохицуулалтын байгууллага, хяналтын байгууллагын өмнө хүлээх зохицуулалттай болсон.

Ямар үр дүн, үр ашиг бий болгох вэ?
ISO50001 стандарт нь аливаа байгууллага эрчим хүчний хэрэглээгээ тогтвортой бууруулах замаар удирдах засаглалыг бий болгох шаардлагуудыг тогтоож өгдөг. Энэхүү стандартад ач холбогдол өгч үр нөлөөтэй хэрэгжүүлснээр гарах хамгийн эхний бодит үр дүн бол эрчим хүчний зардал буурах явдал юм. Тиймээс энэхүү стандартыг санхүүгийн тайланд шууд үр дүн нь харагддаг тогтолцоо гэсэн хэлц үг гарсан байдаг.
Нөгөө талаас дэлхийн хаана ч, эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий байгууллагуудад эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хуулийн болон зохицуулалтын шаардлага тавигддаг. Монголд ч гэсэн энэ хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн. 2015 онд УИХ Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталсан, 2016 онд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг ЗГ-аас баталсан.
Эрчим хүч ашигладаг бүх байгууллага ISO 50001 Эрчим хүчний менежментийн системийг суулгаснаар ашиг тус хүртэх боломжтой. Хэрэгжүүлсэн төслүүдийн ачаар эрчим хүчний хэрэглээ буурч, улмаар эрчим хүчний зардлыг хянадаг.
Гол барилга байгууламж, үйлдвэрлэлийн байгууламжид ашигладаг машин механизм, бусад тоног төхөөрөмжийн хяналтад байх тул эрчим хүчний зарцуулалтыг хянаж, шаардлагагүй хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулна. Системийн ачаар хяналт, тайлагнах боломж нэмэгдэж, эрчим хүчний менежментийн мэдлэг дээшлэх болно.