ISO 9001 | Чанарын менежментийн тогтолцоо
ISO 9001 гэж юу вэ?
Олон улсын стандартчиллын байгууллага нь Байгууллагад чанарын менежментийн тогтолцоог бий болгоход хамаарах шаардлагуудыг тогтоосон нийтлэг стандартыг боловсруулан гаргасан нь ISO9001 юм. Үүнээс гадна салбарын онцлогт нь тохируулан гаргасан тухайлсан чанарын менежментийн тогтолцооны стандартууд бий. (ISO 17025, ISO 21001, ISO 20000 гэх мэт)
Иймээс байгууллагын чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь дан ганц бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дангаар нь авч үзэх ойлголт биш юм.
Иймээс байгууллагын чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь дан ганц бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дангаар нь авч үзэх ойлголт биш юм.
ISO 9001 хэрхэн ажилладаг вэ?
Аливаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь олон процессуудын үр дүнд бий болдог. Харин эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэн ажиллаж байгаа процессууд нь хоорондоо харилцан хамаарч, бие биедээ нөлөөлж байдаг ба процессуудын аль нэг дээр юмуу эсвэл процесс дахь аль нэг шат дамжлага дээр асуудал ба алдаа гарах нь дараагийн бүх процессуудад сөргөөр нөлөөлж улмаар энэ нөлөөлөл нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлд сөрөг нөлөөгөө тусгадаг. Хамгийн энэхүү асуудал ба алдаа нь яг тухайн үедээ мэдэгдэхгүй өнгөрч болох ба эцсийн шатанд эсвэл бүр бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчид очсон хойно асуудал алдаа илрэх нь ч бий.
Байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нь бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэн ажиллаж байгаа болон түүнд хамаарах процессууд, эдгээр процессуудаас бүрэлдсэн тогтолцоог бий болгож хянах тухай асуудал юм.
Байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нь бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэн ажиллаж байгаа болон түүнд хамаарах процессууд, эдгээр процессуудаас бүрэлдсэн тогтолцоог бий болгож хянах тухай асуудал юм.
Ямар байгууллага ISO 9001 хэрэгжүүлэх вэ?
Энэхүү стандарт нь нийтлэг стандарт учраас бүх төрлийн , бүх хэлбэрийн байгууллага өөртөө тохируулан хэрэгжүүлж нэвтрүүлэх боломжтой байдаг.
Дараах ААНБ байгууллага илүү тохиромжтой:
Дараах ААНБ байгууллага илүү тохиромжтой:
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулах хэрэгцээтэй
• Нийт ажилтнуудын идэвх санаачилгыг татан оролцуулах шаардлагатай
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудлаа бууруулах, шийдвэрлэх хэрэгцээтэй
• Хэрэглэгчийн харилцаа, хэрэглэгчид төвлөрсөн байдлаа сайжруулахыг хүсэж буй
• Дотоод сайжруулалт гаргахыг хүсэж буй
• Байгууллагын ойлголцол, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээтэй байгаа
ISO 9001 хэрэгжүүлэх шийдвэрийг хэрхэн гаргах вэ ?
Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын зохих суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратегийн шийдвэр байх нь зүйтэй.
Уг шийдвэрийг ААНБ-н дээд менежментийн түвшинд хэлэлцэн гаргах хэрэгтэй. Мөн ISO 9001 хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, шийдвэрлэх асуудлуудаа тодорхойлох хэрэгтэй.
Уг шийдвэрийг ААНБ-н дээд менежментийн түвшинд хэлэлцэн гаргах хэрэгтэй. Мөн ISO 9001 хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, шийдвэрлэх асуудлуудаа тодорхойлох хэрэгтэй.
Яагаад ISO 9001 хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
ISO9001 стандарт нь процесст суурилсан сэтгэлгээг байгууллагад нутагшуулж, процессуудаа удирдах замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг тогтмол түвшинд барьж тогтвортой гүйцэтгэлтэй компани болж, сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгож, урт хугацаанд тогтвортой амжилттай ажиллах боломжийг байгууллагад олгодог.
Үүнээс гадна
Үүнээс гадна
• Экспортод гаргах,
• Томоохон худалдан авалттай урт хугацааны хэлцэл хийх,
• Нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах зэрэгт шаардагддаг.
Ямар үр дүн, үр ашиг бий болгох вэ ?
Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашиг хүртэх боломжтой. Үүнд:
• Хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай (consistently) нийлүүлэх чадвараа нэмэх;
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжуудыг дэмжих;
• Байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудыг авч үзэх;
• Чанарын менежментийн тогтолцооны тогтоогдсон шаардлагуудад нийцсэн болохоо нотлон харуулах.