ISO 22000 буюу Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэж юу вэ?

OBSERVE CONSULTING

Энэхүү стандартад “Хүнсний аюулгүй байдал”-ыг  зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэх үед хүнс нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх баталгаа гэж тодорхойлсон байдаг. Дэлхийн худалдаа даяарчлагдсан өнөө үед  дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд дунджаар 420 000 хүн хоолны хордлого, хордлогот халдварын улмаас нас бардаг болохыг тогтоосон байдаг.  Дээрх тодорхойлолт болон ДЭМБ-аас гаргасан судалгааны үр дүнгээс харахад хүнс нь хүний эрүүл мэндтэй шууд холбогддог учраас хүнсний сүлжээнд оролцогчдын хувьд түүний аюулгүй байдлыг ХЭРХЭН хангуулах, хэрэглэгчдэд баталгааг ЯАЖ өгөх вэ? гэсэн шийдвэрлэхэд төвөгтэй асуудалтай нүүр тулдаг.  

 

ISO 22000:2018 нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнс бохирдож болзошгүй аюул, эрсдлээс хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд шаардлагатай хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлдэг станадарт юм. Өөрөөр хэлбэл хүнсний сүлжээн дэх аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хяналтын төлөвлөлтийг байгууллагын болон үйл ажиллагааны түвшинд бий болгосноор эрсдлийг удирдах PDCA (ТГШС) ба эрсдэлд суурилсан сэтгэлгээнд үндэслэсэн тасралтгүй сайжруулалтын тогтолцоог бий болгоно. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр  ХЭРХЭН,  ЯАЖ гэсэн хүнсний сүлжээнд оролцогч байгууллагуудын  асуудлыг шийдвэрлэхэд  дэмжлэг болдог.

ISO 22000 Стандартыг хэрэгжүүлэхийн ач холбогдол

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр байгууллага, ажилтан, хэрэглэгчдэд дараах ач холбогдлыг бий болгодог.

  1. Байгууллагын түвшинд
  • Үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүр дэх аюулгүй найдвартай байдал нь дээшилдэг
  • Бусад компанитай өрсөлдөх чадвар сайжирдаг
  • Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасдаг
  • Шинжлэх ухаанаар батлагдсан мэдээлэл дээр тулгуурлах тул, өнөө хүртэлх туршлага болоод өөрийн мэдрэмжээрээ хийж ирсэн эрүүл ахуйн хяналтыг бодвол тогтвортой, аюулгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болдог
  • Хүнсний аюулгүй байдлын тасралтгүй сайжруулалтын тогтолцоо бүрддэг
  • Олон улсын зах зээлд гарах боломж нээгддэг
  1. Байгууллагын ажилтанд
  • ХАБУТ-г нэвтрүүлэхэд бүх ажиллагсдын оролцоо дэмжлэг шаардлагатай байдаг тул багийн ажиллагаа сайжирдаг
  • Байгууллагын үзэл баримтлал нэгэн зүйлд нэгддэг
  • Ажилтан өөрийн үүргээ гүйцэтгэхэд ойлгомжтой болдог
  • Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж сул зогсолт багасдаг
  • Сургалтуудад хамрагдсанаар мэдлэг ойлголт, хандлага дээшилдэг
  1. Хэрэглэгчдэд
  • Эрүүл ахуйн хяналтын явц нь тэмдэглэгдэн үлдэх тул компанитай эргэх холбоо үүсгэхэд хялбар болдог
  • Бүтээгдэхүүний аюулгүй байдал нь баталгаатай гэдэгт итгэлтэй болж сонголт хийхэд хялбар болдог.
  • Бүтээгдэхүүний хариуцлагын хуулийн хэрэгжүүлэлтэнд санаа зоволтгүй болдог.

ISO 22000 cтандартыг хэрэгжүүлсний ямар үр дүн, үнэ цэнэ юу байх вэ?

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр дараах үр дүн, үнэ цэнэ танай байгууллагад бий болдог. Үүнд:

  • Удирдлагын тогтолцоо сайжирдаг
  • Байгууллагын харилцаа холбоо тодорхой шуурхай болдог
  • Хаягдал, гологдол, сул зогсолтыг багасгаж бүтээгдэхүүний зардал буурдаг
  • Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгддэг
  • Эмх цэгц сайжирдаг
  • Эрсдэлээс сэргийлэх тогтолцоо бүрддэг
  • Хариуцлагын тогтолцоо сайжирдаг
  • Ажлын орчин сайжирдаг
  • Ажиллагчдын сэтгэл ханамж дээшилдэг
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашиг нэмэгддэг
  • Эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтвортой нийлүүлдэг
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшилдэг

Ямар байгууллага хэрэгжүүлж болох вэ?

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны жижиг, томоос үл хамааран хүнсний сүлжээнд оролцогч дараах байгууллагууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд:

  • Хүнс болон түүхий эд үйлдвэрлэгчид
  • Жижиглэнгийн худалдаачид
  • Бөөний худалдаа эрхлэгчид
  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Тээвэр, ложистик, хадгалах үйлчилгээ үзүүлэгчид
  • Сав баглаа боодол үйлдвэрлэгчид
  • Тоног төхөөрөмж, баглаа боодлын үйлдвэрлэгчид
  • Нийтийн хоол үйлдвэрлэгчид

ISO 22000 стандартын зөвлөх үйлчилгээг хэрхэн авах вэ?

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог  үр нөлөөлтөй хэрэгжүүлэхэд захиалагч болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд дараах байдлаар явагдана (Бүдүүвч)

Манай байгууллагын зөвлөх үйлчилгээнд баримталдаг үндсэн зарчим буюу давуу талыг товч дурьдвал:

  • Тухайн байгууллагын бүтэц үйл ажиллагаанд тохирсон төлөвлөгөөгөөр ажиллах
  • ISO+Хүний нөөц+Хөдөлмөр хамгаалал+Бүтээмж зэргийг хослуулах
  • GAP шинжилгээгээр илэрсэн сул талууд дээр нэмэлт ажлуудыг төлөвлөж гүйцэтгэх
  • Төслийн дараа харилцаагаа тогтвортой хадгалах
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжаас давсан үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

ISO 22000 стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж

Бид олон жилийн зөвлөх үйлчилгээний туршлагадаа үндэслэн Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэгч байгуулгадаа дараах зөвлөмжийг санал болгодог(Бүдүүвч).

Стандартын хүрээн дэх сургалтуудын танилцуулга

  • Манай сургалтын давуу тал, ач холбогдол юу вэ?
  • Байгууллагад зориулсан сургалтын мэдээлэл
  • Хувь хүнд зориулсан сургалтын мэдээлэл
  • Захиалгат сургалтын мэдээлэл, хөтөлбөр, хуваарь
  • Сургалтуудын хөтөлбөр, хуваарь
  • Зөвлөх багийн танилцуулга (Овог, нэр, боловсрол, мэргэшлийн зэрэг,зураг)
  • Холбогдох зураг, (Cхем, чарт, хүснэгт зэргээр баяжуулах)
  • Бусад нэмэлт мэдээлэл (нэмэлт санал)

ISO 22000 Стандартын түүх

Сошиал холбоос

Бидэнтэй нэгдээрэй

Мэдээлэл