ISO50001

OBSERVE CONSULTING

Жил бүр хурдтайгаар өсөн нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь дэлхийн нэг улс ганцаараа эсвэл нэг байгууллага дангаараа шийдвэрлэх чадах асуудал биш болсон. Энэ бол цэнхэр гаригын өмнө, дэлхийн 7 тэрбум хүн, тэдгээрийн ур удамын өмнө бүгдэд нь хамааралтай байдлаар тулан ирсэн сорилт бэрхшээл юм.  Уур амьсгалын өөрчлөлт иинхүү хурдтайгаар явагдаж буйн гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал ба хүлэмжийн хийн ялгаралын ихэнх хувийг  (72%) дан ганц эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор гаргаж байна. 

Тиймээс ч дэлхийн улс гүрнүүд энэ чиглэлд санал санаачилгаа нийлүүлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, улс гүрнүүдийн авах үүрэг амлалтыг хэлэлцэн үүрэг амлалтыг авсаар байгаагийн нэг чиглэл нь эрчим хүчний хэмнэлийг аж ахуйн нэгж байгууллагаас шаардах болсон явдал юм. Манай улс 2015 оны “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль” -ийг батласанаар тодорхой босго давсан хэрэглэгч (ААНБ) нар “Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч” болж эрчим хүчний хүрээнд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээх болсон.

Эрчим хүчний хэмнэлт гэдэг ойлголтод эрчим хүчний хэмнэлттэйгээр хэрэглэх ба илүү үр ашигтайгаар хэрэглэх гэсэн 2 ойлголт багтдаг.

ISO50001 стандарт нь аливаа байгууллагад эрчим хүчний стратегийг тогтоож, эрчим хүчний хэрэглээ, зарцуулалт, эрчим хүчний гүйцэтгэл гэх мэт ойлголтуудыг бий болгож, эрчим хүчний зардлаа бодитоор хэмнэх боломжтой удирдлагын тогтолцоог санал болгодог

Ямар байгууллага уг стандартыг хэрэгжүүлэх вэ?

“Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэж болсон бүх ААНБ уг стандартыг хэрэгжүүлэх нь ухаалаг шийдвэр болно.

Мөн эрчим хүчний зардлаа хэмнэхийг хүсэж буй аливаа байгууллага уг стандартыг хэрэгжүүлж болно. Нөгөө талаас гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, зээлдэгч, хувьцаа эзэмшигч, хамтрагч түнш, захиалагч худалдан авагчийнхаа талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэг, хариуцлага хүлээн авсан аливаа байгууллага уг стандартыг хэрэгжүүлснээр эдгээр хүчтэй шаардлагуудад нийцэж ажиллах боломжтой болдог. 

Сошиал холбоос

Бидэнтэй нэгдээрэй

Мэдээлэл