OSSM
OGSM гэж юу вэ?
OGSM гэдэг нь Objective буюу зорилго, Goal буюу зорилт, Strategy буюу Арга зам болон Measure буюу Ажлууд гэсэн 4 үгний товчлол ба байгууллагын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд ашиглагддаг ихээхэн танигдсан аргачлал юм. OGSM-ийг байгууллагын стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөлтөд хэрэглэвэл үр дүнтэй.
OGSM -ийг хэн хэрэглэх вэ ?
OGSM-ийг бүх ААНБ хэрэглэх боломжтой.
Ялангуяа Төлөвлөлтийн мэдлэг, соёл, процесс тогтоогүй ААНБ-ууд OGSM-ийг хэрэглэн хялбараар төлөвлөлт хийх боломжтой.
Хэрэглээний хувьд Байгууллагын түвшинд, нэгжийн түвшинд, албан тушаалтны түвшинд гэх мэтээр ялгаатайгаар хэрэглэж болно.
OGSM Яагаад чухал вэ?
Төлөвлөлт бол бүхий л байгууллагын хувьд чухал ач холбогдолтой. Дан ганц борлуулалтаа өсгөх гэх мэт төлөвлөлт нь ААНБ-уудад хангалттай биш юм. Стратегийн төлөвлөлтөд хэрэглэгддэг BSC(Balanced Score Card) аргачлалтай OGSM-ийг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй.
OGSM аргачлалаар гаргасан төлөвлөлт нь ойлгомжтой , үр дүнд чиглэсэн, хариуцах эзэнтэй, юу хийгдэх нь тодорхой байдаг ба энэ нь байгууллага дахь удирдлага, нэгж, ажилтнуудын хоорондын ойлголцлыг ч сайжруулах үр ашигтай талтай.
OGSM-ийн тухай товч танилцууга
Олон ААНБ-уудыг Үр дүнтэй менежментэд хөтөлсөн OGSM нэвтрүүлэлтийн үйлчилгээг бид санал болгож байна.