Mystery shopper (Нууц үйлчлүүлэгч)Бизнесээ харилцагч, хэрэглэгчийн нүдээр харах боломж

Товч танилцуулга:

Нууц худалдан авагчийн үйлчилгээ нь байгууллагын үйлчилгээг хэрэглэгчийн өнцгөөс бодитоор үнэлэх, үйлчилгээний чанар, ажилтнуудын харилцаа, стандарт мөрдөлтийг нууц байдлаар шалгах судалгааны арга юм. Энэхүү үйлчилгээ нь үйлчилгээний чанарын бодит байдлыг илрүүлж, байгууллагын бодит хэрэглэгчийн туршлагыг ойлгоход тусалдаг.

Гол үнэ цэнэ, ач холбогдол:
Mystery Shopper үйлчилгээ нь байгууллагын “бодит байдлын толь” болж өгдөг. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэн зөв хэмжих, сул талуудыг эрт илрүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах стратегийн шийдвэр гаргахад шууд дэмжлэг үзүүлдэг. Энэ нь байгууллагад ажилтнуудын хандлага, харилцаа, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг бодитоор харьцуулж, хөгжлийн чиглэл тодорхойлох боломж олгодог.

Манай үйлчилгээний давуу тал:
OBSERVE Consulting нь Mystery Shopper үйлчилгээний хүрээнд ISO 9001, ISO 21001 зэрэг чанарын удирдлагын тогтолцооны зарчимд тулгуурлан судалгаа, дүгнэлтээ боловсруулдаг. Бид судалгааны үр дүнг бодит өгөгдөлд тулгуурласан тайлан, сайжруулалтын зөвлөмж, сургалт, коучингийн үйлчилгээгээр нэгтгэн хүргэдэг бөгөөд ингэснээр зөвхөн оношлох бус, бодит өөрчлөлт бий болгох шийдлийг санал болгодог.

Mystery_Shopper_Results_Blue_Gray_OBSERVE

Үйлчилгээний үр дүнд бид баталгаа өгдөг.

“Mystery Shopper” үйлчилгээг явуулахдаа Аудитор нь Захиалагчын тогтоосон хамрах хүрээнд (Scope) хэрэглэгчийн дүрээр (үйлчлүүлэгч) очиж мөн Захиалагчын тогтоосон шалгуурыг (criteria) ашиглан шаардлага ба гүйцэтгэлийн (Requirement vs Actual Performance) зөрүүг бодитоор үнэлэн тайланг гаргаж өгдөг.

Дотоод стандартын тогтолцоо нь бүрдэж бэхжсэн байгууллага энэхүү үйлчилгээ авдаг.

Бидний Mystery shopper үйлчилгээ үзүүлсэн салбарууд

Voice-of-Customer-2

Voice of Customer (Хэрэглэгчийн дуу хоолой) үйлчилгээний танилцуулгаХарилцагчаа сонсож Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх нь

“Voice of Customer” буюу харилцагчийн дуу хоолойг судлах үйлчилгээ нь хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол, хандлагыг системтэйгээр цуглуулж, дүн шинжилгээ хийснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит сайжруулалтыг тодорхойлоход чиглэдэг. Энэ нь байгууллагын стратегийн шийдвэр гаргалт, хэрэглэгчийн туршлага (CX)-г тасралтгүй сайжруулахад гол үүрэгтэй.

Гол үнэ цэнэ, ач холбогдол:
VOC системийг хэрэгжүүлснээр байгууллага хэрэглэгчийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг бодитоор ойлгох боломжтой болдог. Энэ нь үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний үнэ цэнэ, брэндийн итгэлцэл, хэрэглэгчийн лоялти (loyalty)-г өсгөх хүчтэй хэрэгсэл юм.

Энэ үйлчилгээ ямар байгууллага тохиромжтой вэ?
Ажилтнуудын ур чадварыг системтэйгээр хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацийг дэмжих зорилготой байгууллагуудад.
Банк, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн компаниуд болон өсөлтийн үе шатанд буй байгууллагад тохиромжтой.

Манай үйлчилгээний давуу тал:
OBSERVE Consulting нь VOC-ийн мэдээллийг ISO 9001 болон ISO 10002 стандартын зарчмаар боловсруулж, аналитик загвар, хэрэглэгчийн сегментчлэл, сайжруулалтын roadmap хэлбэрээр хүргэдэг. Үр дүн нь зөвхөн тайлан биш — байгууллагын соёл, процесс, сургалтад суулгах бодит шийдэл байдаг.

Mystery shopper (Нууц үйлчлүүлэгч)Харилцагчаа сонсож Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх нь

Үйчилгээний агуулга, бүрдэл 
Энэ үйлчилгээ нь дараах 2 үйл ажиллагаанаас бүрдэнэ.

  1. VOC ойлгож, үр дүнтэй хэрэглэх нь” сургалт
  2. VOC судалгаа, зөвлөгөө

Looking for a First-Class Business Plan Consultant?