СУРГАЛТ & ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭБайгууллагын & Хүний хөгжил
Харилцагч байгууллагын бизнесийн төгөлдөршилд бодитой хувь нэмэр оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд сургалт хөгжил ихээхэн чухал тул бид сургалтанд өндөр ач холбогдол өгч ажилладаг.
Зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд манай үйл ажиллагааны гол нэг чиглэл нь сургалтын үйл ажиллагаа байдаг. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээ, шинэ чиг хандлага, харилцагч хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлж сургалтын үйл ажиллагаагаа удирддаг.
Бид бизнесийн салбар бүрд ажиллаж бодит үр дүн амжилт бүтээсэн практик туршлагатай, шинийг эрэлхийлэгч, мэргэжлийн сургагч багш нартай хамтран ажилладаг. Мөн бид захиалагч байгууллагын сургалтын хэрэгцээг оношлон, хүлээлтэд үндэслэсэн сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт явуулдаг ба сургалтын үр дүнг үнэлэн, сургалтын өгөөжийг байгууллагад бодитоор гаргахад бүх талаар дэмжиж ажилладаг. Бид нэг удаагийн бус “тасралтгүй сайжруулалтыг бий болгох” эргэх холбоо суурьтай, системтэй сургалтын хамтын ажиллагааг бид эрхэмлэдэг.
Бид бэлэн сургалт санал болгохоос илүүтэй харилцагчийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж зохион байгуулдаг
Сургалтын хэлбэрүүд.
Сургалтын зорилгоос хамаарч сургалтын хүргэлтийн хэлбэр тодорхойлогддог. Бид захиалагчийн хэрэгцээг ойлгосоны үндсэн дээр сургалтыг тохирсон хэлбэрээр явуулах санал өгдөг. Захиалагч болон харилцагчид сургалтын хүргэлтийн хэлбэрийг ойлгох нь сургалтын захиалгаа оновчтой өгөх, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, улмаар зардал хэмнэхэд ч үр дүнтэй юм.
Лекц сургалт:
Сургагч багшаас суралцагч руу чиглэсэн байдлаар ( 90%аас дээш) явагддаг сургалтын хэлбэр юм. Лек хэлбэрийн сургалт нь тодорхой нэг сэдэв, агуулгаар ерөнхий мэдээлэл, зарим мэдлэгийг хуваалцахад илүү тохиромжтой. Богино хугацаанд аливаа мэдлэг, мэдээллийг олж авах, хүргэх зорилготой бол сургалтын энэ хэлбэрийг сонгох боломжтой
Лекц сургалтын чанар нь сургагчийн мэдлэг, сургалтын ур чадвар болон суралцагчийн суралцах хүсэл зорилгоос хамаардаг.
Семинар сургалт:
Энэ нь суралцагчийн оролцоо, зөвлөлгөөнд суурилсан сургалтын хэлбэр юм. Лекцээр өгсөн мэдлэгийг бататгах зорилготой ба тухайн суралцаж буй сэдэв агуулгын хүрээнд өөрт байгаа мэдлэг, олж авсан мэдлэг, ойлголт, харж буй өнцөг, туршлагаа хуваалцах замаар идэвхитэй, хамтын хэлэлцүүлэг өрнүүлж (сургагч багш 70%, суралцагч 30%) тал бүрээс нь авч үзэн, дүн шинжилгээ хийснээр ойлголтоо нэгтгэж мэдлэгээ бататгадаг. Багш болон суралцагчдын оролцоо идэвхи аль аль нь сургалтын чанарт нөлөөтэй.
Дасгалт сургалт:
Дасгалт сургалт нь тодорхой мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшүүлэх зорилготой сургалтад тохирох хэлбэр юм. Тодорхой ур чадварыг мэдлэгийг практик чадамжийг олгоход чиглэдэг тул суралцагчдад дасгал, даалгавар өгч бөгөөд суралцагчид багаараа эсвэл бие даан тухайн даалгаврыг гүйцэтгэх байдлаар явагддаг.
Гүйцэтгэсэн даалгаврын үр дүнгээр хэлэлцүүлэг өрнүүлж олон талаас нь дүгнэн шинжлэх замаар сургалтаар олж авсан мэдлэг, чадварыг бататгах ба сургагч багш чиглүүлэгчээр ажилладаг.
Сургалтын түвшин
Зарим нарийн төвөгтэй ойлголт, сэдвүүдийн хувьд тухайн ойлголтыг системтэй, зөв дамжуулахын тулд бид түвшингүүдэд хувааж зохион байгуулдаг. Энэ нь захиалагчийн хэрэгцээ хүлээлт, суралцагчийн мэдлэг, чадвар тохирсон сургалтыг санал болгож сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж, үр дүнтэй явуулах зорилготой.
Жишээ нь бид ISO стандартуудын сургалтыг Танилцуулах түвшний сургалт, Суурь түвшиний сургалт, Ойлгож хэрэгжүүлэх түвшний гэж 3 түвшингээр санал болгодог.
Сургалтын түвшин ба сургалтын хэлбэр нь холбоотой ойлголтууд юм.

Манай сургалтын үйлчилгээний 3 хэлбэрБид сургалтын үйл ажиллагааг Захиалгат, Төлөвлөгөөт, Цахим гэсэн 3 хэлбэрээр явуулдаг.
ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ
ЦАХИМ СУРГАЛТ



Захиалагч байгууллагын нөхцөл байдал, онцлог хэрэгцээнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг тул ЗАХИАЛГАТ сургалт нь тухайн байгууллагын хөрсөнд нь буусан, нөхцөл байдалд тохирч практикт илүү ойр, үр өгөөжтэй болдог.
ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:
- Сургалтын агуулга хөтөлбөрийг бодит хэрэгцээндээ үндэслэн гаргуулах
- Сургагч багш, сургалтын хэлбэр, цаг, байршил зэргийг өөрсдийн онцлогт нийцүүлэн захиалах
- Байгууллагынхаа гол асуудал, эмзэг асуудлыг байгууллага дотроо хөндөн ярилцах боломж
- Суралцангаа байгууллага, хамт олондоо тулгараад буй асуудлаа шийдэх боломж
- Захиалгат суургалтын сэдвээр 1 цаг ҮНЭ төлбөргүй зөвлөх үйлчилгээ авах боломж
Бид зах зээл болон ААНБ-уудын эрэлт хэрэгцээ дээр ажиглалт хийсний үндсэн дээр хэрэгцээтэй агуулга, сэдвээр, чиглэл, хөтөлбөр гарган олон нийтэд нээлттэй зарлан төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулдаг.
Төл.СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:
- Сургалтын зардлаа хэмнэх
- Байгууллагын зорилтот бүлгийг хамтад нь нэг дор нэг мэдээллээр сургаж, хөгжүүлэх
- Хэрэгцээтэй сургалтаа сонгож хамрагдах
- Сургалтын хөнгөлөлт урамшуулал авах
- Сургалтын мэдээлэл урьдчилан зарлагддаг тул өөрсдийн сургалтын төлөвлөгөөтэй уялдуулах
- Өөр өөр байгууллагын суралцагчдаас харилцан суралцаж, туршлага судлах боломж.
Бид зах зээл болон ААНБ-уудын эрэлт хэрэгцээ дээр судалгаа хийсний үндсэн дээр хэрэгцээтэй агуулга, сэдвээр, чиглэл, хөтөлбөр гарган олон нийтэд нээлттэй зарлан цахим сургалтын системийг хөгжүүлсэн.
ЦАХИМ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:
- Орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй,
- Суралцагч суралцах процессоо өөрөө удирдах
- Зардал маш бага
- Сургагч багштай холбоо тогтоож цаашид ганцаарчилсан зөвлөгөө авах
- Цаашид өөрөө Сургагч багш ч болох боломжтой
- Агуулга үргэлж шинэчлэгдэнэ

Сургалтын үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд:
Бизнесийн салбар бүрд ажиллаж буй практик туршлагатай, шинийг эрэлхийлэгч, мэргэжлийн сургагч багш нартай бөгөөд бид захиалагч байгууллагын сургалтын хэрэгцээг оношлон, хүлээлтэд үндэслэсэн сургалтын хөтөлбөр дизайнлан сургалт явуулдаг ба сургалтын үр дүнг үнэлэн, сургалтын өгөөжийг байгууллагад бодитоор гаргахад бүх талаар дэмжиж ажилладаг.
Манай сургалтууд сургалтын зорилго, сэдэв, агуулгаасаа хамааран дараах хэлбэрээр явагддаг. Үүнд:
- Лекц
- Семинар
- Дасгал буюу воркшоп хэлбэр
- Симуляци буюу хийсвэр бодит байдал
Сургалтын хүргэлтийн хэлбэрийн онцлог, ялгаатай байдлыг ойлгож түүнийг зөв сонгох нь сургалтын чанар үр дүнд чухал нөлөөтэй. Мөн сургалтын зардлыг хэмнэхэд зөв хэлбэрээ сонгох нь чухал юм.
Бид сургалтын үйл ажиллагааг дараах 3 байдлаар явуулдаг.
- Захиалгат сургалт
- Төлөвлөгөөт сургалт
- Цахим сургалт
Эдгээр нь тус тусын онцлог ба давуу талуудтай.
Энд дарж сургалтыг каталогитой танилцана уу?
Сургалтын үйл ажиллагаа тоон хэлээр…
0
Сургалтын сэдэв
0
Захиалгат сургалтын харилцагч ААНБ
0
Харилцагчийн сэтгэл ханамж
0
Төлөвлөгөөт сургалтын оролцогч
0
Зөвхөн Дотоод аудитын сургалтын оролцогч
Сургалт хөгжлийн чиглэлийн зарим онцлог үйлчилгээнүүд
Байгууллагын сургалтын хэрэгцээ тодорхойлох үйлчилгээ
Байгууллагын зорилго, ажилтнуудын хөгжлийн хэрэгцээг бодитоор тогтоож байгууллагын зорилгод хүрэхэд шаардлагатай байгаа мэдлэг, ур чадвар, чадамж (дээрхийг үзнэ үү) зөрүүнд үндэслэсэн, яг өөрийн байгууллагад тохируулан сургалт хөгжлийн хэрэгцээ тодорхойлох нь чухал байдаг.
Байгууллагын сургалт, хөгжилдөө зарцуулж буй санхүү мөнгө, хүчин чармайлт нь хөрөнгө оруулалт болох эсвэл үргүй зардал болох эсэх нь сургалтын хэрэгцээг бодитоор тодорхойлохоос эхэлдэг.
Бид энэхүү үйлчилгээг батлагдсан аргазүйн дагуу, мэргэжлийн түвшинд, харилцагчийн бодит хэрэгцээнд үндэслэн явуулдаг.
Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх үйлчилгээ
Байгууллага бүх сургалт хөгжлийн хэрэгцээгээ гадны сургалтаар шийдэх боломж хязгаарлагдмал. Тиймээс аливаа ААНБ-ын сургалт, хөгжлийн үйл ажиллагаа амжилттай байх нэг том хүчин зүйл нь чадвартай дотоод сургагчидтай байх явдал юм.
Байгууллага өөрийн дотоод сургагч банш нарыг бэлтгэн хөгжүүлж, ажлын байран дахь сургалтуудаа (on job training) үр нөлөөтэй явуулсанаар зорилгодоо хүрэх боломжоо нэмэгдүүлж чаддаг.
Байгууллагын дотоод сургалтын үйл ажиллагаагаа системтэй, үр нөлөөтэй явуулах гол хөшүүргийн нэг дотоод сургагч багш нараа хөгжүүлэх ажилд нь бид тусалъя.
“Тогло- Суралц-Хөгж” хөтөлбөр
Насанд хүрэгчдийн сургалтын онцлог талуудын нэг нь “тоглоомын аргаар” суралцах явдал байдаг.
Ялангуяа байгууллага, хамт олны соёл, уур амьсгал, багийн ажиллагааны сургалтуудыг энэ хэлбэрээр явуулдаг нь учиртай.
Бид “Тогло-Суралц” хөтөлбөрийг доорхи 2 зорилтот бүлэгт тохируулан боловсруулж санал болгодог.
- байгууллагын соёл, багаар ажиллах урам зоригийг дэмжих- Нийт хамтын олны хөтөлбөр
- Манлайлалын чадамж, багийн ажиллагаа, багийг удирдах чадварыг дэмжих, удирдах ажилтаны хөтөлбөр
Зуны зугаалга, өвлийн цасны баяр гэх мэт хамт олны арга хэмжээний үед уг хөтөлбөрийг зохион байгуулах нь илүү тохирдог.
Байгууллагын сургалт, хөгжлийн аутсорсинг үйлчилгээ
- байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх
- дунд шатны удирдлагуудыг чадавхжуулах сургалт
- нийт ажилтнуудын hard skill сургалтууд
- нийт ажилтнуудын soft skill сургалтууд
- нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалтууд
- Топ удирдлагуудад зориулсан гүйцэтгэлийн удирдах көүчинг сургалт
Нийтлэл& Блогууд
-
Менторын цаг подкаст #1
2025-12-02 -
ISO-гоо амьдарууллаа.
2025-11-26