ХЭРЭГЦЭЭНД үндэслэв

VOC- Voice of customer

VoC нь хэрэглэгчийн нүдээр өөрийн бизнесийг харах явдал юм.

VoC гэж юу вэ

VoC буюу Voice of Customer гэх ойлголт нь бизнес өөрийгөө хэрэглэгчийн нүдээр, хэрэглэгчийн мэдрэмжээр  харж хэрэглэгч байгууллагаас юу хүсэн хүлээдэгийг ойлгосоны үндсэн дээр өөрсдийн дотоод чанар, гүйцэтгэлээ түүнд нийцүүлэн стандартжуулах  тухай ойлголт юм. 

VoC -ийг хэрхэн хэрэглэх вэ?

 Хэрэглэгч биднээс юуг хүсэн хүлээдэг вэ? юуг шаарддаг вэ? гэдэг асуултыг байгууллага өөрөөсөө асуухаас VoC эхэлдэг.  

Үүнийг ихэвчлэн байгууллагын өөр өөр түвшний хүмүүсээс асуулга авах хэлбэрээр өрнүүлнэ. Дараа нь ирсэн хариултуудыг нэгтгэн дүгнэж, хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлт, шаардлагуудыг тус тусад нь ялган тодорхойлдог. 

Мөн эдгээр шаардлагыг хангахад чиглүүлэн байгууллагын өөртөө тавих шаардлага болон стандартуудаа тогтоодог. Энэ ажил дундажаар 2 сар үргэлжилнэ.

voc хэн хэрэглэх вэ?

Бүх л ААНБ-ууд VoC  аргазүйг хэрэглэж болно. Учир нь бүх л байгууллага өөрийн хэрэглэгчтэй. Танай хэрэглэгч олон байна уу? эсвэл цөөн хэдэн том хэрэглэгчтэй эсэхээс үл хамаарах VoC аргалчлалыг хэрэглэж болно. 

voc ямар үр дүн авчрах вэ ?

Хэрэглэгчийн шаардлага нийцэхийн тулд байгууллага өөрөө дотоод ямар стандарт, дүрэм, журам, шаардлагатай байхыг ойлгодог.

Эдгээр шаардлага, стандартуудаа баримтжуулж авдаг (стандарт_ дүрэм, журам% заавр гэх мэт)

Ингэснээр хүнээс хамаарч гардаг алдаа багасаж, процесст суурилсан менежемент рүү улам дөхдөг. 

Олон ААНБ-уудад ид шидээ үзүүлсэн VoC үйлчилгээг бид санал болгож байна.