Процессын төлөвшил түвшин (Process Maturity)

Процессын төлөвшил (Process Maturity) гэдэг нь байгууллагын процессууд хэр зэрэг тодорхойлогдсон, стандартчлагдсан, удирдагдсан, сайжруулагдсан байгааг илэрхийлдэг ойлголт байдаг. Процесс төлөвшсөн байх тусам байгууллага ажлаа тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлаар гүйцэтгэж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг. Процессын төлөвшлийн загварууд нь байгууллагын процессыг үнэлж, сул талыг тодорхойлон сайжруулах замыг зааж өгдөг. 5 түвшинтэй байдаг: эмх замбараагүй эхний шатнаас эхлээд тасралтгүй сайжруулалт хийдэг өндөр түвшний процесс хүртэл хөгждөг. Энэ нь үр ашиг, чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.