Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяаны хамгийн том асуудал болоод байна. Монгол улс 2015 онд Парисын Хэлэлцээр Конвенцод үүрэг амлалт өгч нэгдсэн. Тиймээс байгууллага аж ахуй нэгжид хүлэмжийн хийг бууруулах зорилтууд бий болж байна. Хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд түүний ялгарлыг тооцох, өгөгдлийн удирдах, баталгаажуулах, хянах ажлууд хийгддэг.
Олон улсын стандартын дагуу хүлэмжийн хийн шууд ба шууд бус ялгарлын тооллого хийх, тооллогын аргачлалтай болох, цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжийг ААНБ-уудад бий болгох зорилгоор бид энэхүү үйлчилгээг санал болгож байна.
Хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн тооллого хийх үйлчилгээ
Хүлэмжийн хийн (ХХЯ) тооллого нь байгууллагын үйл ажиллагаанаас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂), метан (CH₄), азотын исэл (N₂O) зэрэг хийн хэмжээг тодорхойлох, тооцоолох, дүн шинжилгээ хийх системтэй аргачлал юм. Энэ нь байгууллагад өөрийн байгаль орчны нөлөөг бодитоор үнэлж, тогтвортой хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс болдог.
ХХЯ нь тооллого нь Түвшин 1, 2, 3 (Scope 1,2, 3) түвшинд явагдана.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд
-
Байгаль орчны менежмент, тогтвортой байдлын бодит суурийг бүрдүүлнэ
-
Нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах зорилго, стратегийг тодорхойлох боломж олгоно
-
Хууль, зах зээлийн шаардлагад нийцэж, хөрөнгө оруулагч, харилцагчийн итгэлийг нэмэгдүүлнэ
-
ESG болон Net Zero зорилтод нийцсэн байгууллагын үнэлгээг сайжруулна
-
Хүлэмжийн хийн ялгаруулалт ихтэй үйл ажиллагаа бүхий ААНБ (Үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, барилга, тээвэр, үйлчилгээний байгууллагууд, МАА, ХАА салбар гэх мэт)
-
ESG, тогтвортой байдлын тайлагнал хийхээр төлөвлөж буй бүх аж ахуйн нэгж
Бид олон улсын GHG Protocol, ISO 14064 стандартын дагуу тооллого, тайлагналын ажлыг гүйцэтгэдэг. Манай мэргэжилтнүүд тоон мэдээллийг нарийн боловсруулж, бодит бууруулах шийдэл, стратегийн зөвлөмжийг хамтад нь гаргадаг — ингэснээр та тооцоо төдий биш, бодит үр дүн бүхий тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй болно.
Үйлчилгээний процесс
- Байгууллагын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох хамрах хүрээг тодорхойлох
- Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын суурь өгөгдлийг цуглуулах
- Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын аргачлалыг тодорхойлох
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж
- Туршлагатай мэргэжилтнүүд,
- ХХЯ-ыг бодит бууруулах шийдэл, зөвлөмж,
- Бодит үр дүн бүхий тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндэс болохуйц тайлан
- Цаашид ХХЯ-ын тооллогоо баталгаажуулах боломж