Процесс мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр- Брэнд хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь байгууллагад процесс сайжруулалтын төсөл хэрэгжүүлж удирдаж, тогтвортой, хэмжигдэхүйц бодит үр дүн, сайжруулалт бий болгох мэдлэг чадвар бүхий практик чадамжтай, процесс менежерүүдийг бэлдэхэд зориулагдсан системтэй аргазүйтэй сургалт-хөгжлийн цогц шийдэл юм.
Хөтөлбөр нь байгууллагын үйл ажиллагааг процессийн түвшинд харах, зураглах, шинжлэх, сайжруулах ур чадваруудыг шат дараалсан аргаар эзэмшүүлж, бодит кейс дээр ажилласнаар хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, чадвараа практикт шууд хэрэгжүүлэх боломж олгодог.
Манай хөтөлбөр доорхи үндсэн агуулгыг багтаана:
- Процесс менежментийн суурь ойлголтууд
- Процессын засаглалын, тогтолцоо
- AS-IS & TO-BE процессын зураглал хийх
- BPMN 2.0 зураглал хийх
- VA, TA, WA, CA, SIPOC, RACI, Bottleneck, Cycle Time шинжилгээ
- KPI болон процессын гүйцэтгэлийн хэмжилт
- Процессын эрсдэл ба хяналт
- Lean & Kaizen зарчим, сайжруулалтын арга зүй
Энэхүү хөтөлбөр нь процесс менежмент, процесс сайжруулалтын талаар суралцах сонирхолтой хэн бүхэнд тохиромжтой. Доорх бүлгийн хүмүүст илүү тохиромжтой.
- Процесс менежер болох сонирхолтой мэргэжилтнүүд
- Чанар, гүйцэтгэл, байгууллагын хөгжил, дотоод хяналтын мэргэжилтнүүд
- ERP гэх мэт төсөл, үйл ажиллагаа хариуцсан менежерүүд
- БПМ төсөл хэрэгжүүлж буй ААНБ-ын ажилтнууд
- Мэдлэгийн хүрээний суурь сургалтууд
- Практикт суурилсан кейс ажил
- Олон улсын BPMN модель, стандартууд
- Байгууллагад шууд хэрэгжих сайжруулалт
- ISO, BPM, Lean- суурьтай туршлагатай сургагч, зөвлөхүүд
Бид олон хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, БПМ хөтөлбөрөө дараах агуулга, үйл ажиллагаануудаар хэрэгжүүлдэг.
- Сургалт
- Даалгавар
- Бие даалт
- Туршлага судлах аялал
- Тайлан хамгаалалт
Хөтөлбөрийг амжилттай төгсөгч нь:
- Процессыг зураглах, шинжлэх, сайжруулах бүрэн чадвартай
- Байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх БП сайжруулалтын төсөл удирдах боломжтой
- Цаашид certified process analyst түвшинд мэргэжлийн баталгаажуулалт хийлгэх боломжтой
