ААНБ-уудын томилсон чанарын менежер нь Чанарын хяналтын ажилтан байх нь олонтаа таардаг. Чанарын менежер нь чанар хяналтын ажилтан биш юм. Чанарын менежер бол менежерийн албан тушаал байх ёстой.
Бид ААНБ-уудад жинхэнэ “Чанарын менежер” бэлтгэх зорилгоор энэхүү курсыг 2018 оноос санаачлан хэрэгжүүлж байна. Ээн хөтөлбөр нь манай хамгийн өндөр эрэлттэй хөтөлбөрийн нэг юм.
Энэ хөтөлбөрт жилд хавар, намрын 2 элсэлт явагддаг.
- Сургалтууд:
Хөтөлбөрийн хүрээнд, ISO менежерийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 15-18 сэдвийн 80-120 хүртэл цагийн сургалт сургалтуудыг багтаадаг - Туршлага судлал аялал:
Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Хөтөлбөрийн хүрээнд ISO стандартыг бодит үр дүнтэй хэрэгжүүлж буй ААНБ-д зочлон туршлага судлах, туршлага хуваалцах аялал багтдаг.
- Зөвлөгөө:
Хөтөлбөрийн оролцогчийн болон бизнест нь ач холбогдолтой чиглэлээр хөтөлбөрийн бүх оролцогчдод ганцаарчилсан зөвлөгөө өгөгддөг. - Бие даалтын ажил :
Хөтөлбөрийн оролцогчийн болон бизнест нь ач холбогдолтой чиглэлээр бие даалтын ажлыг хуваарьлаж үр гаргах хэмжээнд чиглүүлэн ажилладаг.