Ажлын байрны зураг авалт үйлчилгээ
Ажлын байрны зураг авалт (Job Analysis) нь байгууллагын бүтцэд байгаа ажлын байруудын зорилго, үндсэн чиг үүрэг, тэнд ажиллахад шаардагдах чадамж (мэдлэг-ур чадвар, хариуцлага), бусад нэгж, албуудтай хамтын ажиллагааны харилцааг нарийвчлан тодорхойлох цогц үйл ажиллагаа юм.
АБЗА-ыг дараах зорилгоор байгууллага өөрөө эсвэл мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. үүнд:
- Тухайн ажлын байрны Job Description буюу АБТ-ыг гаргах
- Ажлын байр бүрийн гүйцэтгэлийн үр дүн, үүрэг хариуцлагыг тодорхой болгох
- Хүний нөөцийн гол процессууд болох сонгон шалгаруулалт, чадамжийн үнэлгээ, сургалт хөгжүүлэлт, цалингийн системийн үндэс суурийг бүрдүүлэхэд гол суурь болгон ашиглах
- Ажлын байр хоорондын давхцал, орхигдлыг илрүүлж процессын оновчлол хийх гэх мэт
-
Дотоод бүтэц, чиг үүргийн давхцалтай байгууллагууд
-
HR системээ шинэчлэх гэж буй компаниуд
-
Шинэ бүтцийн загвар байгуулж байгаа ААНБ
-
Шударга, ил тод гүйцэтгэлийн систем хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллага гэх мэт
- Job Description буюу АБТ-ыг гаргах
- Ажлын байр бүрийн гүйцэтгэлийн үр дүнг тогтоох
- Хүний нөөцийн гол процессууд болох сонгон шалгаруулалт, чадамжийн үнэлгээ, сургалт хөгжүүлэлт, цалингийн системийн үндэс суурийг бүрдүүлэхэд гол суурь болгон ашиглах
- Ажлын байрны ачаалалыг үнэлэх, Ажлын байр хоорондын ажил үүргийн давхцал, орхигдлыг илрүүлж улмаар процессын оновчлол хийх гэх мэт
Бид АБЗА хийх өөрийн аргазүй, процессийг бий болгосон. Үүнд
- Байгууллагын хэрэгцээг ойлгох, урьдчилсан судалгаа хийх, хамрах хүрээг тогтоох
- Хамрах хүрээний хүрээнд ажлын байр тус бүрээр өгөгдөл цуглуулах (энд олон арга хэрэглэгдэнэ)
- Анализ шинжилгээ хийх
- Дүгнэлт & Санал зөвлөмж боловсруулалт
- Тайлагнал
- Ажилтнуудын үүрэг давхцах, хариуцлага тодорхойгүй байснаас үүдэлтэй бүтээмжийн алдагдлыг (waste) багасгана
- Компанийн өсөлт, шинэ бүтэц, шинэ албан тушаалд мэргэжлийн суурь мэдээлэл бий болгоно
- Зөв зураглалаар үнэлгээ, KPI, цалин урамшууллын системийг шударга, ил тод болгоно
- Бүрэн тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үр ашиг, гүйцэтгэлийг өсгөдөг
Энэ үйлчилгээ намайг болон миний бизнесийг үндсээр нь өөрчилсөн.
Б.Жаргалмаа
Индранил дент, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал