ISO9001 стандартын танилцуулга, түүнийг хэрэгжлүүлэх нь

ISO 9001 стандарт нь байгууллагын чанарын менежментийн тогтолцоог олон улсын түвшинд тодорхойлсон стандарт юм. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тогтвортой чанартай, харилцагчийн шаардлагад нийцэж байхыг хангахад чиглэдэг.

Стандартын гол зарчимд харилцагч төвтэй байх, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, процессоор удирдах хандлага, тасралтгүй сайжруулалт, эрсдэлийн сэтгэлгээ, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт зэрэг орно.

ISO 9001-ийг үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа, төрийн байгууллага гээд бүх төрлийн байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Хэрэгжүүлснээр байгууллага дотоод үйл ажиллагаагаа стандартчилж, алдаа давтагдлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, харилцагчийн сэтгэл ханамжийг өсгөдөг.

Мөн тендер, олон улсын хамтын ажиллагаанд оролцоход итгэлцэл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болдог. ISO 9001 стандарт нь байгууллагын урт хугацааны тогтвортой, системтэй хөгжлийн суурь юм.

Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Looking for a First-Class Business Plan Consultant?