Prime BPM-тэй Түншлэлийн гэрээг байгуулав

OBSERVE Consulting™ ЗҮБ нь PRIME BPM-тэй албан ёсны  түншийн гэрээ байгууллаа.

Ингэснээр бизнес процесс сайжруулалтын төлөө ажиллаж буй харилцагч ААНБ-уудад бидний өгдөг үнэ цэн, бодит үр дүн улам нэмэгдэх боломжтой болж байна.

Авсралид төвтэй PRIME BPM компани нь нь AI технологид суурилсан BPMN 2.0 стандарт суурьтай  зураглал болон анализ шинжилгээний боломжуудыг хослуулсан PRIME BPM системийг хөгжүүлж санал болгодог ба ААНБ-уудад процессоо стандарт загвараар  зураглах, шинжлэх, оновчтой болгох, сайжруулах боломжийг олгодог. PRIME BPM систем нь процесс зураглал хийхэд зориулсан Modeler, шинжилгээ хийхэд зориулсан Analyser, сайжруулалт хийхэд зориулсан Improver гэсэн 3 дэд хэсгээс бүрдэх цогц систем бөгөөд, ААНБ өөрийн хэрэгцээнээс хамааруулан аль нэг моделийг болон эсвэл бүтэн системийг нэвтрүүлэх боломжтой.
OBSERVE Consulting™ ЗҮБ нь өөрийн санал болгож ирсэн бизнес процесс сайжруулалтын сургалт зөвлөх үйлчилгээнүүдээ санал болгохын зэрэгцээ PRIME BPM-ийн 3 модулийг  санал болгож, PRIME BPM-ийн 3 модулийг  нэвтрүүлэхэд шаардагдах сургалтуудыг явуулах,  зөвлөх үйлчилгээг үзүүлэх, сайжруулалт хийхэд нь хамтран ажиллах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлнэ. 
ААНБ-ууд өөрийн хэрэгцээ шаардлагад үндэслэн PRIME BPM-ийн 3 модулиас аль нэгийг эсвэл хослуулан авч нэвтрүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүй:

Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу.