Ментортой хүн хурдацтай өсдөг

Цуврал нийтлэл #1

 

Г.Батханд Менежментийн зөвлөх, Коуч, Сэтгэл зүйч, Эерэг сэтгэл заслын зөвлөх

Та Ментортой юу? гэж асуухад хүмүүс хэрэгтэй үедээ уулзаад зөвлөгөө авдаг хүн байдаг гэж хайхрамжгүйхэн хэлэхтэй таарч байсны хувьд Ментор гэдэг хүний бусдад өгөх үнэ цэнийн талаар цаашилбал Ментортой болох талаар эргэлзэж байгаа хүмүүст энэхүү цуврал нийтлэлээ зориулж байна.

Менторингийн анхны загвар МЭӨ 8-р зуунд Грекийн хаан Одиссей олон жилийн дайнд явахдаа хүүгээ өөрийн Ментор гэдэг нэртэй үнэнч туслахдаа захиж үлдээснээс Ментор хүүгийн дагуул, туслах, зөвлөгч, багш болсон бөгөөд энэ үеэс хүний мэдлэг, туршлагыг үр дүнтэй дамжуулж болдгийн сайн жишээ болсноор хөгжиж эхэлсэн.

Дундад зууны үед Европт гар урлалын цехд Мастер – Шавь тогтолцоо тогтолцоо үүсэж, мэдлэг, ур чадвараа онолоор биш биечлэн дамжуулдаг үр дүнтэй тогтолцоо үүссэнээр менторинг хөгжсөн түүхтэй.

1970-1980-аад онуудад Америкт менторинг хөгжихийн зэрэгцээ шинжлэх ухаанчаар судлагдаж ирсэн бөгөөд Иелийн Их Сургуулийн Сэтгэл зүйч, Судлаач Daniel J. Levinson ”Менторинг судлаач” болж 1978 онд The Seasons of a Man’s Life номоо гаргасан. Тэрээр номондоо насанд хүрэгчдийн хөгжлийн загваруудыг судалж, тэдгээрээс менторлолт нь хамгийн үр дүнтэйг баталсан байдаг. Судлаач Daniel J. Levinson номондоо “Хүний хөгжил насанд хүрснээр зогсдоггүй харин гүнзгийрч, баяжиж, шинэ давхарга нээгдсээр байдаг” гэж бичсэн бөгөөд өөрийн гаргасан онолдоо Менторингийн үүргийг дараах байдлаар тодорхойлсон. Ментор хүн хүний Эрт нас (17-33 насанд) хувь хүний “The Dream буюу Мөрөөдөл”-ийг бодит болгоход тусалдаг хамгийн чухал хүн. Ментор байхгүй залуучууд энэ насан дээрээ илүү удаан, илүү алдаатай бас илүү их цаг хугацааг үр ашиггүй үрж зорьсондоо хүрдэг. Хүний амьдралын шилжилтийн үеүдэд Ментор хүн “байх ёстой зүйл”-ийг биш “байж болох зүйл”-ийг харахад чиглүүлснээр шилжилтийн үеийг хямрал хэмээн хүлээн авах биш гүн хөгжлийн шинэ боломж болгоход нь тусалдаг.

Дунд нас (40-65) насанд “Midlife crisis” буюу Дунд насны эргэлтийн үедээ хүн хийсэн зүйл ба хийгээгүй зүйлсээ дэнслэн дотоод зөрчилдөөн үүсдэг. Энэ үедээ хүн Ментортой болбол хямрал биш байгалийн процесс гэж хэвийн хүлээн авч, энэ насан дээрээ илүү төлөвшсөн хандлагаар бусдыг дууриахгүй өөрийн нөөц боломж дээрээ үндэслэн зөв хөгждөг.

Судлаач Daniel J. Levinson судалгааны дүгнэлтдээ амжилттай хүмүүс залуу насныхаа тодорхой цаг үед Ментортой ажиллаж байсан байдгийг олж мэдсэнээ бичсэн байдаг.

Энэхүү нийтлэлийг бичигч би өөрөө Монгол, Америк, Орос гэх мэт 4 Менторуудтай бөгөөд тэр гайхалтай Менторуудаасаа суралцсаар явна.

Ментортой болохын тулд дараах зөвлөмжийг танд санал болгож байна.

  1. Ментороо болгохыг хүсэж буй хүнээсээ шууд “Миний Ментор болно уу?” гэж битгий асуугаарай

Эхний уулзалтад шууд “Та намайг менторлох боломжтой юу?” гэж асуух нь хүнд дарамт болдог. Үүний оронд нэг тодорхой асуулт асуух эрх хүс. “Таны зөвлөх үйлчилгээний салбарын арвин баян туршлагаас нэг зүйл сурмаар байна, Та надад 20 минут цаг гарах боломжтой юу?” гэвэл хамаагүй хялбархан бөгөөд “Тийм” гэдэг хариултыг та төвөггүй авна. Үүнээс хойш харилцаа тань гүнзгийрэх эсэхийг та шийднэ.

  1. Таны Ментор болох тохиромжтой хүнийг ойр орчноосоо хай

Хамгийн үр дүнтэй Ментор нь алдартай, холын хүн биш таны одоо байгаа төвшингөөс 3–5 жилийн өмнө явж байгаа хүн юм. Тэр таны нөхцөлийг хэдийн мэдэрсэн, хандах боломжтой бөгөөд таныг шууд ойлгодог.

  1. Уулзалтад бэлтгэлтэй яв

Ментор тантай уулзахыг зөвшөөрсөн бол тэр хүн танд өөрийн үнэт цагаа зориулж байна. Уулзалт бүрт нэг тодорхой асуудал түүний хүрээний тодорхой асуултуудыг бэлдээд оч. Ментортой уулзах уулзалтдаа хайнга хандаж болохгүй. Өөрөө хүсэж даалгавар ав, даалгавраа хий, даалгавраа тайлагна. Менторынхоо санал болгосон туршлагуудыг “Шууд” хэрэгжүүлдэг Ментий хурдан өсөж, хөгждөг.

 

Менторинг бол зөвлөх үйлчилгээ биш хүний хөгжлийн ТОГТОЛЦОО юм.

Ментортой хүн хурдацтай өсдөг..

 

Үргэлжлэл бий..

Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Looking for a First-Class Business Plan Consultant?