Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

Бизнес төлөвлөлт(BizDoctor)

Бизнесийн өсөлт ба сайн гүйцэтгэлийн түлхүүр нь зөв төлөвлөлт юм

Бизнес төлөвлөлт нь байгууллага гадаад болон дотоод орчин, нөхцөл байдлаа зөвөөр ойлгож, байгууллагын зорилго, зорилт, стратегиа тодорхойлж эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, үйл ажиллагааг урт болон богино хугацаанд төлөвлөж, зохион байгуулан удирдах цогц үйл ажиллагаа юм.

Бид нь ААНБ-ын бизнес төлөвлөлтийн гаргахад зөвлөн туслаж хамтран ажиллах үйлчилгээг (эцэслэн гаргах хүртэл) санал болгодог.

Энэхүү үйлчилгээ нь удирдлага, менежерүүдийг бизнес төлөвлөлт гаргах мэдлэг чадвар, аргачлалуудад сурган чиглүүлэх, мөн бизнес төлөвлөлтийг хамтран гаргалцах  бодит үр дүн бүхий өөриймсөг үйлчилгээ юм.

Үйлчилгээний гол 3 үнэ цэн

  1. Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа ба байгууллагын зорилго, стратегитай уялдуулж гүйцэтгэлийг оновчтой удирдах боломж нэмэгдэнэ
  2. Шинэ болон өсөлтийн боломжууд, эрсдлийг урьдчилан илрүүлж, хурдан шийдвэр гаргах чадамж бий болно.
  3. Ажилтнуудын ойлголт, оролцоо дээшилж, багийн хамтын ажиллагаа сайжирна.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд

  • Байгууллагыг бүхэлд нь удирдан чиглүүлэх
  • Ажилтнуудын урам зориг, хүчийг нэгтгэх
  • Өөрчлөлт хийх бололцоог олгох
    Үр дүнг илрүүлж, гүйцэтгэлийг удирдахад хялбар болгох
  • Тодорхой бус байдлыг багасгах
  • Бизнесийн өсөлт, тэлэлт хийхэд тодорхой зорилт, стратеги шаардлагатай.
  • Стратегиа шинэчлэх, салбар хоорондын уялдаа, хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэхэд бизнес төлөвлөгөө шаардлагатай.
  • Гүйцэтгэлийн үнэлгээ, KPI-тай уялдуулж байгууллагын зорилго, амжилт, үр дүнг нэмэгдүүлэх
  • Бизнес төлөвлөлт хийх арга зүйн талаарх олон улсын тэргүүн туршлагад суурилсан мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх буюу сургалт суурьтайгаар явагдана.
  • OGSM&BSC&KPI хосолсон арга зүйгээр нэг хуудас бизнес төлөвлөлт хийх аргачлалыг үр дүнтэй хэрэглэхэд зөвлөн чиглүүлж хөтөлнө.
  • Туршлагатай зөвлөх, сургагчид,
  • Хэрэгжихүйц, хэмжигдэхүйц бизнес төлөвлөлт,
  • Гарт баригдахуйц дэмжлэг, хамтын ажиллагаа
  • Гадаад орчин, зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл

    Үйлчилгээтэй холбоотой сургалтууд:
    • Бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй практик сургалт
    • Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог системтэй хэрэгжүүлэх нь
    • Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг тодорхойлох нь
    • Стратегийн мөн чанар, стратегийн менежментийн үндсэн ойлголт
    • Нотолгоонд суурьласан үндэслэн шийдвэр гаргалт&дата анализыг ашиглах нь
    • Root cause analysis Буюу асуудлын суурь шалтгааны шинжилгээ
    • ISO31000 эрсдлийн менежментийн стандартын ерөнхий ойлголт
    • ISO31000 эрсдлийн менежментийн стандартын шаардлагуудыг ойлгох нь
    Холбоотой бусад үйлчилгээнүүд:
    • Бизнесийн оношилгоо
    • Удирдлагын ганцаарчилсан 1:1 зөвлөгөө, менторлолт
    • Байгууллагын дотоод судалгаа, дата анализ
    • Процесс сайжруулалтын зөвлөгөө
    Нэмэлт мэдээлэл холбоосууд: