Ажлын байрны зураг авалт үйлчилгээ

Ажлын байрны зураг авалт (Job Analysis) нь байгууллагын бүтцэд байгаа ажлын байруудын зорилго, үндсэн чиг үүрэг, тэнд ажиллахад шаардагдах чадамж (мэдлэг-ур чадвар, хариуцлага), бусад нэгж, албуудтай хамтын ажиллагааны харилцааг нарийвчлан тодорхойлох цогц үйл ажиллагаа юм.

АБЗА-ыг дараах зорилгоор байгууллага өөрөө эсвэл мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. үүнд: 

  • Тухайн ажлын байрны Job Description буюу АБТ-ыг гаргах
  • Ажлын байр бүрийн гүйцэтгэлийн үр дүн, үүрэг хариуцлагыг тодорхой болгох
  • Хүний нөөцийн гол процессууд болох сонгон шалгаруулалт, чадамжийн үнэлгээ, сургалт хөгжүүлэлт, цалингийн системийн үндэс суурийг бүрдүүлэхэд гол суурь болгон ашиглах
  • Ажлын байр хоорондын давхцал, орхигдлыг илрүүлж процессын оновчлол хийх гэх мэт
  • Дотоод бүтэц, чиг үүргийн давхцалтай байгууллагууд

  • HR системээ шинэчлэх гэж буй компаниуд

  • Шинэ бүтцийн загвар байгуулж байгаа ААНБ

  • Шударга, ил тод гүйцэтгэлийн систем хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллага гэх мэт

  • Job Description буюу АБТ-ыг гаргах
  • Ажлын байр бүрийн гүйцэтгэлийн үр дүнг тогтоох
  • Хүний нөөцийн гол процессууд болох сонгон шалгаруулалт, чадамжийн үнэлгээ, сургалт хөгжүүлэлт, цалингийн системийн үндэс суурийг бүрдүүлэхэд гол суурь болгон ашиглах
  • Ажлын байрны ачаалалыг үнэлэх, Ажлын байр хоорондын ажил үүргийн давхцал, орхигдлыг илрүүлж улмаар процессын оновчлол хийх гэх мэт

Бид АБЗА хийх өөрийн аргазүй, процессийг бий болгосон. Үүнд

  • Байгууллагын хэрэгцээг ойлгох, урьдчилсан судалгаа хийх, хамрах хүрээг тогтоох
  • Хамрах хүрээний хүрээнд ажлын байр тус бүрээр өгөгдөл цуглуулах (энд олон арга хэрэглэгдэнэ)
  • Анализ шинжилгээ хийх
  • Дүгнэлт & Санал зөвлөмж боловсруулалт
  • Тайлагнал
  • Ажилтнуудын үүрэг давхцах, хариуцлага тодорхойгүй байснаас үүдэлтэй бүтээмжийн алдагдлыг (waste) багасгана
  • Компанийн өсөлт, шинэ бүтэц, шинэ албан тушаалд мэргэжлийн суурь мэдээлэл бий болгоно
  • Зөв зураглалаар үнэлгээ, KPI, цалин урамшууллын системийг шударга, ил тод болгоно
  • Бүрэн тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үр ашиг, гүйцэтгэлийг өсгөдөг

Энэ үйлчилгээ намайг болон миний бизнесийг үндсээр нь өөрчилсөн.

Б.Жаргалмаа
Индранил дент, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Үйлчилгээ хэрэгтэй бол?