Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

HR менежментийн зөвлөх үйлчилгээ

Аливаа байгууллагын өрсөлдөх чадварын гол хүчин зүйл бол хүний нөөцийн мэдлэг,  чадвар, бүтээмж, тогтвортой байдал юм.

Байгууллагын хүний нөөцийн функц нь гүйцэтгэх захиралын гол түншийн нэг болж ажиллах ёстой.

Хэдий тийм боловч, зарим ААНБ-ын хувьд бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх хэрэгцээтэй эсвэл мэргэжлийн чадвар HR баггүй байгаа тохиолдолд манай энэ үйчилгээ тохиромжтой.

OBSERVE Consulting-ийн Хүний нөөцийн менежментийн гэрээт үйлчилгээ нь байгууллагуудад  хүний нөөцийн үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэх боломжийг олгодог уян хатан шийдэл юм.

HR менежментийн багц үйлчилгээнүүд:

Хүний нөөцийн төлөвлөлт, ажлын байрны зэрэглэл тогтоох

Байгууллагын стратеги, зорилго зорилтод нийцсэн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн орон тооны төлөвлөлтийг оновчтой хийх. Ажлын байрны чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлага, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг харгалзан зэрэг дэвийг тогтоох арга зүйн сургалт, зөвлөх үйлчилгээ

Сонгон шалгаруулалтын процессийг оновчлох

Сонгон шалгаруулалтын үе шатуудыг бүрэн уялдаа холбоотой хэрэгжүүлэх, дасан зохицуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах арга зүйн сургалт, зөвлөх үйлчилгээ

Гүйцэтгэлийн менежментийг хэрэгжүүлэх

Байгууллагын стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд хэлтэс, нэгж болон ажилтны гүйцэтгэл, үр дүнг төлөвлөх, хэмжих, үнэлэх, урамшуулах болон тасралтгүй сайжруулах үйл явцыг байгууллагад бий болгох арга зүйг эзэмшүүлэх практик сургалт, зөвлөх үйлчилгээ

ААНБ-ын сургалт, хөгжлийн үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжүүлэх зөвлөгөө

Чадамжид суурьласан сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүйн сургалт, зөвлөх үйлчилгээ

Чадамжыг (мэдлэг, ур чадвар) тодорхойлох, үнэлэх хөгжүүлэх

Ажлын байранд тавигдах мэргэжлийн ур чадваруудыг тодорхойлох үнэлэх арга зүйн сургалт, хэрэгжүүлэх арга зүйн зөвлөх үйлчилгээ

Сэтгэл зүйд суурилсан байгууллагын болон ажилтны судалгааг хийх

Ажилтны ажилтнаас халшрах эрсдлийн судалгаа, байгууллагын соёлын судалгаа, сэтгэл ханамжийн судалгаа хийх

Багийн болон байгууллагын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зөвлөх үйлчилгээ

Байгууллагын ажилтнуудад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх. Зөвлөх үйлчилгээний хүрээнд байгууллагад тохирох оновчтой Wellbeing бодлого гаргахад нь тусалж, хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ.

Ажилд орох болон гарах үйл явцыг тогтоох, сайжруулах

Шинээр ажилд орж байгаа болон шилжин дэвшиж буй ажилтнуудыг туршилтын хугацаанд дасан зохицуулах (onboarding), ажилтны ажлаас гарах, хүлээлцэх үеийн процессууд (offboarding), мэдлэгийн менежментийг алхам бүрээр тодорхойлон системтэй болгох зөвлөгөө заавар өгөх.

Цалин хөлс, урамшуулаллын тогтолцооны зөвлөх үйлчилгээ

Байгууллагын цалин хөлс, урамшууллын бодлогыг үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээнд нийцүүлэн тодорхойлох, ажлын байрны зэрэг дэвтэй уялдсан шудрага, уялдаатай цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах холбоотой баримт бичгийг сайжруулах арга зүйн сургалт, зөвлөх үйлчилгээ.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд

  • Ажилтан цалинжуулж ажиллуулахтай харьцуулахад 30–50% хэмнэлт
  • Процесс, журам нь ISO стандартын түвшинд нийцнэ

  • Хөндлөнгийн мэргэжлийн багийн туршлагаар асуудал шийдвэрлэх хурд сайжирна

  • Хүний нөөцийн эрсдэл, хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн эрсдэл буурна

  • Байгууллага  HR-ийн албан тушаал,  бүтэц нэмэхгүйгээр мэргэжлийн үйлчилгээ авна
  • Бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа илүү төвлөхийг хүсэж буй ААНБ

  • мэргэжлийн HR баггүй, ажилтангүй жижиг, дунд байгууллагууд

  • Одоогийн HR-нэгжийн үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж буй ААНБ

  • Түр хугацаанд HR-ийн ачаалал өссөн , эсвэл түр хугацааны төсөл,

  • ISO 30400 суурилсан тогтолцоог шинээр нэвтрүүлэх хүсэлтэй байгууллага

  • Байгууллагын нөхцөл байдлын HR оношлогоо

  • Гэрээт үйлчилгээний цар хүрээг тодорхойлох (аль функцууд)

  • Сар бүрийн үйл ажиллагааны план-график гаргах

  • HR менежер/мэргэжилтэн байгууллагын нэрийн өмнөөс ажиллана

  • Сар бүр гүйцэтгэл, үзүүлэлтийн тайлан, зөвлөмж гаргаж өгнө

  • Салбарт танигдсан, мэргэжлийн туршлагатай мэргэжилтнүүд,
  • Сэтгэлзүй суурьтай мэргэжилтэнүүд
  • ISO 30400-д суурилсан зөвлөгөө, үйлчилгээ
  • НR-ыг менежментийн бусад элементүүдтэй уялдуулан ажиллах туршлага
  • Бодит үр дүн
Хүний нөөцийн менежемент
(Case study-үзэх )

We provide planning services to help financial institutions minimize their costs and expenses.

Сургалт хөгжил

Always develop strategies specifically designed to meet and reflect the company’s requirements.

ХАБЭА

Our services are based on the best practices and highly sophisticated technology to satisfy the needs of clients.