Үйлчилгээний танилцуулга

Сэтгэл зүйд суурилсан байгууллагын болон ажилтны судалгааг хийх

Нийтлэг асуултууд?

ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, ослын магадлал, ажилтны эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.

ISO 45001 стандарт нь бүх салбарын, бүх хэлбэрийн байгууллагад хамаарах боломжтой. Үүнд: үйлдвэрлэл, барилга, уул уурхай, эрчим хүч, ложистик, үйлчилгээ болон төрийн байгууллагууд орно. Мэдээж ХАБЭА-н илүү эрсдэлтэй ААНБ-д хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

• Ажилтны гүйцэтгэл үр дүнд суурилсан, хэмжигдэхүйц, бодит болно;
• Зардлын оновчлол бий болно (буруу сонголт, давхардсан ажил, эрсдэлээс үүдсэн зардал багасна);
• Удирдлагын цаг хэмнэгдэнэ, процесс тодорхой болно;
• Байгууллагын соёл сайжирна, ажилтны оролцоо нэмэгдэнэ;
• Хууль эрхзүйн эрсдэл эрс буурна;

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь байгууллагын хамгийн чухал үүрэг бөгөөд ажилтны эрүүл мэнд, аюулгүй орчныг хамгаалах нь байгууллагын тогтвортой байдлын үндэс юм. ISO 45001 хэрэгжүүлснээр дараах үр нөлөөтэй давуу талууд бий болно:

  • Ажлын байрны осол, эрсдэлийг системтэй бууруулна
    • Ажилтнуудын оролцоо, урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
    • Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангана
    • Байгууллагын нэр хүнд, итгэлийг өсгөнө
    • Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлснээр бүтээмжийг дээшлүүлнэ

Үйлчилгээ дараах процесс, дараалалаар явагдана.

  • Тогтолцооны оношилгоо явуулах, зөвлөмжийг дизайнлах
  • Зөрүүний шинжилгээг явуулах
  • Тайлан, зөвлөмж боловсруулах, тайлагнах
  • Хэрэгжүүлэлтийн зөвлөмж өгөх, сургах, коүчлэх

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: