Гамшгийн эрсдэлийн үнэлгээҮйлчилгээний танилцуулга
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга (2017 оны 2 дугаар сар) батлагдсанаар гамшгийн эрсдэлийн үнэлгээг байгууллага, хуулийн этгээд нь заавал хийлгэх үүрэг хүлээж, үнэлгээг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэхээр зохицуулсан. Манай байгууллага уг тусгай зөвшөөрлийн 0021 гэрчилгээний дугаартай бөгөөд эрх олгогдсон байгууллагын нэг юм.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх цаг хугацаа
ГЭҮ-г календарын 45 буюу 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд эрх бүхий байгууллагад тайлагнан, танилцуулна.
ГЭҮ-г хийж гүйцэтгүүлэхэд байгууллага бүр өөр хоорондоо харилцан адилгүй байна. Үүнд:
- Ажлын цар хүрээ,
- Барилга объектын байршил, алслагдмал байдал,
- Гамшгийн төрөл ангилал тэдгээрийн аюулын зэрэглэл,
- шаардагдах мэдээ мэдээллийн бүрдэл,
- Үйл ажиллагаанд ашиглагддаг тусгай зориулалтын бодис, тоног төхөөрөмж
