admin

ААНБ-уудын томилсон чанарын менежер нь Чанарын хяналтын ажилтан байх нь олонтаа таардаг. Чанарын менежер нь чанар хяналтын ажилтан биш юм. Чанарын менежер бол менежерийн албан тушаал байх ёстой.

Бид ААНБ-уудад жинхэнэ “Чанарын менежер” бэлтгэх зорилгоор энэхүү курсыг 2018 оноос санаачлан хэрэгжүүлж байна. Ээн хөтөлбөр нь манай хамгийн өндөр эрэлттэй хөтөлбөрийн нэг юм.

Энэ хөтөлбөрт жилд хавар, намрын 2 элсэлт явагддаг.

  • Сургалтууд:
    Хөтөлбөрийн хүрээнд, ISO менежерийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 15-18 сэдвийн 80-120 хүртэл цагийн сургалт сургалтуудыг багтаадаг
  • Туршлага судлал аялал:
    Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Хөтөлбөрийн хүрээнд ISO стандартыг бодит үр дүнтэй хэрэгжүүлж буй ААНБ-д зочлон туршлага судлах, туршлага хуваалцах аялал багтдаг.
  • Зөвлөгөө:
    Хөтөлбөрийн оролцогчийн болон бизнест нь ач холбогдолтой чиглэлээр хөтөлбөрийн бүх оролцогчдод ганцаарчилсан зөвлөгөө өгөгддөг.
  • Бие даалтын ажил :
    Хөтөлбөрийн оролцогчийн болон бизнест нь ач холбогдолтой чиглэлээр бие даалтын ажлыг хуваарьлаж үр гаргах хэмжээнд чиглүүлэн ажилладаг.