
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Д. Отгонбат
Д.Отгонбат нь ESG сайн засаглал, менежментийн тогтолцоо, чанарын удирдлага, тогтвортой хөгжил, байгууллагын процесс сайжруулалтын чиглэлээр 15 дах жилдээ тасралтгүй ажиллаж байгаа зөвлөх, сургагч багш юм. Тэрээр ISO стандартуудыг нутагшуулах, байгууллагын үр ашиг, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. Мөн олон байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, үйл явцын оновчлол, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Боловсрол, арга зүйн хөгжил, олон нийтэд мэдлэг түгээхэд хувь нэмэр оруулдаг мэргэжлийн зөвлөх бөгөөд “Чанарын философи” номын зохиогч.








